Ажлын байрны хүртээмж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга зам бий
МАН-аас санаачлан амжилттай зохион байгуулж буй "БИД ХАМТДАА” үндэсний форумыг энэ сарын 26-30-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Үндэсний форумд улс төрийн намуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, ХАА-н салбар, бизнес эрхлэгчид гэх мэт салбар салбарын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд энэ хугацаанд өнөөгийн нийгэмд хамгийн чухал гэсэн 20 салбарын асуудал хэлэлцэж байна. Гурав дахь өдрийн салбар хуралдаанаар "Ажилгүйдэл, ядуурлын нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хуралдаан боллоо.
Хуралдаанаар МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, доктор С.Даваасүрэн "Тэгш боломж, ядуурлыг бууруулах арга зам" сэдвээр илтгэл тавьж тоо баримтыг дурдан ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлэн ирсэн зочидтой нээлттэйгээр ярилцсан юм. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Ажлын байрны хүртээмж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга зам" сэдвээр цаашид авч хэрэгжүүлж болохуйц, үр дүнтэй даацтай илтгэлийг хүргэсэн. Дараагийн илгэгч Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ш.Батбаяр байсан юм. Тэрбээр "Нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлууд бодлогын зарим хувилбар" сэдвүүдээр тодорхой тоо баримт судалгааны үндсэн дээр бэлдсэн сонирхолтой илтгэлүүдээ тавьсан юм. Ирсэн төлөөлөгчид зөвхөн болж бүтэхгүйг ярилцаад зогсохгүй үр дүнтэй хийгдэж байгаа ажлуудыг бас дурдаж байв.
О.Батбаяр