Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан

1056

Нэг хэсэг нам гүм болоод байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ойрын өдрүүдэд дахин яригдах бололтой. Учир нь өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа юм. Тэгвэл яг үүнтэй давхцаад Засгийн газрынхан хөдөлж эхэлсэн бөгөөд Хятадын талтай гэрээний асуудал хүчтэй яригдаж байна гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөөд байна.

Ингээд дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн бариад байна. Хоёулаа яриагаа энэ талаар эхлүүлье гэж бодож байна. Уг тогтоолын төслийг дэмжиж нийт 40 гишүүн гарын үсэг зураад байгаа шүү дээ?

-Хаврын чуулганаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дүгнэлт хийх ажлын хэсгийг би ахлаж ажилласан. Бид гэрээний үйл явцтай танилцах үедээ ер нь ганцхан дүгнэлт гаргаад зогсохгүйгээр цаашдаа УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зөв юм байна гэж үзсэн. Ажлын хэсгийн гишүүд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байсан. Тогтоолын төсөлд УИХ-ын нийт 40 гишүүн гарын үсэг зурсан.

-Тогтоолын төсөл гаргуулах болсон шалтгаан нь гэвэл?

-Монголчуудыг 100 жилийн турш "тэжээж" чадахуйц хэмжээний нөөцтэй. Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг, Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуулыг нь хийж нээсэн энэ том ордыг ямар нэгэн Засгийн газар гарч ирэхээрээ шийдвэр гаргаж урт удаан хугацааны гэрээ байгуулах тэр явцад УИХ буюу ард түмнээс сонгогдсон гишүүд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж энэ асуудалд зайлшгүй оролцох ёстой. Тиймээс энэ тогтоолын төслийг боловсруулсан.

-Уг тогтоолын төсөлд ямар, ямар чухал зүйлсийг тусгаж чадсан бэ. Энэ асуудал өнгөрсөн хоёр хоногийн хамгийн гол сэдэв байлаа?

-Нэгдүгээрт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшинэ гэж заасан. Яагаад гэвэл өнгөрсөн хавар Тавантолгойн 98 хувийг гадны компанид, монголчууд үлдсэн хоёр хувийг нь л эзэмшихээр гэрээ орж ирсэн. Энэ бол иргэдийн эрх ашгийг умартсан хэрэг. Тиймээс цаашид "Эрдэнэс Тавантолгой" компани энэ орд газрынхаа 51 хувийг заавал эзэмших шаардлагатай юм байна гэж үзсэн. Үлдсэн 49 хувь дээр хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй ОХУ, Канад, АНУ, Хятад, Япон зэрэг орнууд хөрөнгөө оруулж болно. Энэ заалтын ачаар УИХ, Засгийн газар хоёр хэдэн ч удаа солигдсон бай урт удаан хугацааны турш Тавантолгойн орд газрын 51 хувь нь монголчуудын мэдэлд хэвээрээ үлдэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” компани эзэмших ёстой. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний анх орж ирсэн хувилбараараа бол 30 жилийн хугацаатайгаар төслийн компани буюу Хятадын Шинхуа, Энержи Ресурс компанийн харьяанд төмөр замаа өгөөд 30 жилийн дараа 49 хувийг нь Монгол Улс эргүүлж авна. Үүнд бид өөрчлөлт хийж анхнаасаа 51 хувь нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн мэдэлд байх ёстой гэж заасан. Угаасаа 30 жилийн хугацаатайгаар төмөр замаа концессоор өгөөд дараа нь 49 хувиа авна гэдэг нь Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг зөрчсөн хэрэг. Товчхондоо тэр гэрээ маш олон хуулийг зөрчсөн гэрээ байсан. Гуравдугаарт "Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг монгол иргэдийн хувьцааг хүчинтэй болгох ёстой гэж заасан. Яагаад гэвэл 2012 онд Засгийн газраас гаргасан 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг  саналын эрхгүй болгосон байдаг. Тиймээс энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Ингэснээр Тавантолгойн орд газарт 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд бүгд саналын эрхтэй болно гэсэн үг. Мөн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх зэрэг даалгаврыг багтаагаад байна. Үндсэн гол санаанууд нь энэ. Эдгээрийг багтаасан нөхцөлд Тавантолгойн орд газар монголчуудын эрх ашгийг зөрчихгүй.

-М.Энхсайхан сайдын оруулж ирсэн Тавантолгойн гэрээний анхны хувилбараар тус  орд газрын 98 хувийг гадныханд өгөхөөр боллоо гэж яригдаад байна. Та ч сая хэллээ. Энэ 98 хувь гэдэг тоог хаанаас яг ямар байдлаар гаргаж ирээд байгааг иргэд нэг л сайн ойлгохгүй байна. Та тайлбарлаж өгөхгүй юу?

 -Хавар оруулж ирсэн гэрээгээр бол Тавантолгойн гэрээ анх 30 жилээр байгуулагдаж байгаа. Нэмээд 30 жилээр сунгах боломжтой, үүнийхээ дараа шаардлагатай гэж үзвэл дахиад 20  жилээр сунгах ч боломжтой. Хөрөнгө оруулагчид гаргасан хөрөнгөө нөхөж чадсангүй гэж үзвэл дээрх байдлаар сунгаад нийт 80 жил ашиглах боломжтойгоор анхнаасаа бичигдсэн. Дээрээс нь тухайн орд газрыг төслийн компани ашиглаад, тэр ашигласан нийт борлуулалтынхаа хоёр хувийг л Монгол Улсад өгнө гэв. Ингэхээр 98+2 хувь л болчихоод байна. Хамгийн хортой нь 80 жилийн хугацаанд энэ том ордыг бүгдийг нь ухаж аваад тэр ашгийнхаа 98 хувийг гадныхан аваад үлдсэн хоёрхон хувийг бидэнд  өгөх гээд байна.

-М.Энхсайхан сайд гэрээ ямарч асуудалгүй. УИХ санаатайгаар гацааж байна. Бид Тавантолгойгоос юу ч алдахгүй гэж яриад байгаа. Энэ хувилбараар явахаар яг юу алдах гээд байгаа юм бэ?

-Тэрбээр, "гэрээ байгуулагдснаар ямар ч асуудал гарахгүй. Лиценз нь "Эрдэнэс Тавантолгой" компани дээрээ байх юм аа" гэж тайлбарлаад яваад байна. Яг үнэн хэрэгтээ зөвхөн цаасан дээр ингэж бичигдэж үлдээд бусад бүх эрх мэдлийг төслийн компани авч байгаа юм. Төслийн компани маань өөрөө 49 хувьд нь Шинхуа оролцоод, 51 хувьд нь "Энержи Ресурс" оролцсон. 51 хувийг эзэмшиж буй "Энержи Ресурс" нь дотроо 70 хувийг нь Хятадын компаниудаас бүрдсэн, 30 хувь нь монголчуудаас бүрдсэн бүтэцтэй байна. Ингээд эдгээр хувийг нэгтгээд том зургаар нь харвал энэ төслийн компанийн 70-80 хувь нь Хятадын талд очих гээд байгаа юм. Тиймээс бид хаалт тавьсан.

-Засгийн газар гэрээг дахин өөрчлөөд оруулж ирэх боломж бий юу?

-Мэдээж, энэ эрх нь нээлттэй. Хамгийн гол нь УИХ-ын тогтоолын төсөлд заагдсан хувилбараар л цаашид явах ёстой.

-Ажлын хэсгээс санаачлаад байгаа заавар зөвлөмжөөс өөр хувилбараар оруулж ирвэл УИХ дахиад Тавантолгойн гэрээг унагана гэж ойлгож болох уу?

-Хэрвээ энэ тогтоол батлагдчих юм бол өөрөөр орж ирэх боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын тогтоолыг зөрчиж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. УИХ-аас гаргах тогтоолд юу гэж заасан яг тэр хүрээнд л боловсруулах үүрэгтэй.

-Хэрвээ УИХ-аар тогтоолын төсөл батлагдаагүй байхад Засгийн газраас нэн яаралтай хөрөнгө оруулалтын гэрээг оруулаад ирвэл яах вэ. Тэгвэл та бүхний зөвлөмж үр дүнгүй болох талтай юм биш үү?

-УИХ-аар тогтоолын төсөл батлагдаагүй байхад Засгийн газраас гэрээний шинэ хувилбарыг оруулаад ирэх боломж бий юу гэвэл бий. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс гаргаж өгсөн санал, дүгнэлтийг гэрээндээ тусгаж чадсан уу, үгүй юу гэдгийг харна. Сүүлийн үед яригдаж байгаа яриаг сонсоход Засгийн газар дээр ажлын хэсэг гараад Хятадын талтай гэрээний нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байна. Магадгүй бидний өргөн барьсан тогтоолын төсөл батлагдахаас өмнө УИХ-д Тавантолгойн гэрээний шинэ хувилбарыг өргөн барихыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ талаар яг нарийн мэдээлэл алга байна.

-Тавантолгой дээр яригдаж буй гол асуудлуудын нэг бол 1072 ширхэг хувьцаа. Та бүхэн ч энэ "хувьцааг эзэмшиж буй иргэдийг саналыг эрхтэй болго" гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ боломжтой юу. М.Энхсайхан сайд бол боломжгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

-Ер нь бид нар орж ирсэн гэрээний алдаа дутагдлыг илрүүлээд тэрийг нь засах гэж л энэ тогтоолын төслийг боловсруулсан. Хавар оруулж ирсэн гэрээн дээр 1072 хувьцааны талаар нэг ч  үг, өгүүлбэр байхгүй. М.Энхсайхан сайд өөрөө үүнийг "1072 хувьцаа гэдэг юмыг цаасан дээр бичсэн байдаг л болохоос бодитой зүйл биш. Бараг Монгол Улсын иргэд 1072 хувьцаа эзэмшиж байгаа гэж хэлэхэд ч хэцүү" гэсэн маягтай юм яриад байгаа. Тиймээс хувьцааг хаврын гэрээг боловсруулсан багийнхан хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Бид бол 1072 хувьцаа өөрөө бодитой зүйл гэж үзсэн. Бид хувьцаагаа оюутны төлбөр, хувь хишиг хэлбэрээр иргэдэд тарааж байсан. Магадгүй цаашдаа дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд ирвэл хувьцааны тоог нэмэх ч боломжтой. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа нийт 14 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Тэгвэл Тавантолгойн коксжих нүүр нь 290 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний баялаг. Гэтэл иргэдэд наад зүйл чинь байхгүй гэж "тархи угаах" ажиллагаа явуулж байна. Энэ бол чиний, миний, бидний хүүхдүүдийн ирээдүйн асуудал учраас асуудалд бодитой хандах хэрэгтэй.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбар дээр тендерийн асуудал байсан уу?

-Уг гэрээ хэд хэдэн хууль зөрчсөн байдаг. Нэгдүгээрт "Эрдэнэс Тавантолгой" компани тухайн ордын лицензийг эзэмшигч нь. Гэтэл тус компани дээр лицензийг нь үлдээгээд ашиглах, олборлох, тээвэрлэх, борлуулах гээд бүх эрхийг нь төслийн компанид өгч байгаа юм. Уг нь лиценз эзэмшигч эдгээр эрхүүдийг эдлэх ёстой. Газрын тухай, Ашигт малтмалын лицензийн тухай, төрөөс баримтлах төмөр замын бодлого, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмжүүд, УИХ-ын тогтоолууд гэх зэрэг олон хуулиудыг зөрчсөн нь тогтоогдсон. Жишээбэл, чи хоёр өрөө байртай. Чам дээр нэг хүн ирээд чи байраа надад өгчих. Гэрчилгээ чинь чам дээр байж байг. Би байрыг чинь сарын сая төгрөгөөр түрээслүүлээд үүнийхээ 98 хувь буюу 980 мянган төгрөгийг нь би авъя. Харин чамд үлдсэн хоёр хувь буюу 20 мянган төгрөгийг нь өгье гэсэнтэй л адил зүйл. Тэгээд чи өөдөөс нь үгүй гэхээр чамд гэрчилгээ чинь байгаа шүү дээ гээд нэг ёсондоо дээрэмдэж байгаатай л ижил юм. Ямар ч хүн ийм сонин гэрээ хийхгүй.

-Энэ хөрөнгө оруулалтын гэрээний хувьд төмөр зам бол яах аргагүй яригдах ёстой гол сэдвүүдийн нэг. Харин 51 хувиа "Монголын төмөр зам" ТӨХК эзэмшсэн тохиолдолд нийтдээ 950 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа уг төслийн 500 сая ам.долларыг Монголын төр гаргах ёстой болно. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг гаргаж чадах мөнгө Монгол Улсад бий бил үү?

-Энэ ордыг ашиглахад төмөр зам их чухал. Ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол нэлээд ашигтай ажиллах тооцоо судалгаа бий. Есөн жилийн дотор гаргасан бүх зардлаа нөхнө. Урагшаа явсан 270 км төмөр зам бол хамгийн ашигтай зам байх болно. 950 сая ам.доллараар төмөр зам баригдана. 51 хувиа эзэмшиж байгаа болохоор 500 сая ам.долларыг бид өөрсдөө гаргах ёстой. Энэ мөнгийг гадны урт хугацаатай зээл тусламж болон Хөгжлийн банкнаас хөрөнгө татаад гаргах бүрэн боломжтой. Төмөр замд зээл олгох гадны банкууд ч олон бий. Тухайн төмөр замыг барихад зориулж мөнгө гаргах хүсэлт ирүүлсэн гадны дөрвөн том банк бий. Бүх ажил нь хэвийн явж байсан төмөр замыг Засгийн газар М.Энхсайхан сайдын гэрээг оруулж ирэхийн тулд зогсоосон байдаг. Хэрвээ ингэж зогсоогоогүй бол өнөөдөр бараг ашиглалтанд орчих хугацаа болчихсон. Энэ төмөр замын ажлыг зогсоосон болон Шинхуатай төмөр замаа өгөх гэрээ хийх гэж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газраас үүдэлтэй Шийдлийн Засгийн газрын үргэлжлүүлсэн том луйвар гэж би хардаг.

-УИХ-аар тогтоолын төсөл батлагдлаа гэж үзье. Тогтоолын төслийн дагуу гэрээ дахин хийгдэх болно. Харин энэ гэрээ асуудалгүй болж чадах уу. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн, бүлэглэлийн луйвар явчих юм биш биз?

-Үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ ажлын хэсгийнхэн яг энэ асуудал дээр нарийн хандаж байгаа учир ямар нэгэн асуудалтай зүйл гарвал тэр дор нь асуудлыг хөндөнө.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх хэрэгтэй гэж тогтоолын төсөлд бичсэн байгаа. Энэ талаар та тодруулбал?

-Дан ганц Хятадын эрх ашигт нийсэн гэрээ орж ирээд байна. Бид бол урагшаа биш хөндлөн чиглэлийн төмөр замыг барих ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс хөндлөн чиглэлийн төмөр замыг ашиглаж европ руу гаргах боломжтой. Ингэвэл Оросын эрх ашиг яригдана. Хэрвээ бид Оросын талын дэмжлэгийг авч чадвал бидэнд л хэрэгтэй. Мөн Энэтхэг, Япон, Канад, АНУ гэх зэрэг бүх талуудыг харж үзэж 49 хувьдаа тусгах хэрэгтэй.

-Ажлын хэсгийнхэн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж, УИХ, ЗГ-ын тогтоолуудыг зөрчсөн гэрээ гэж олонтаа ярьсан. Яг ямар хууль, зөвлөмжүүдийг зөрчсөн байдаг юм бэ?

 -Хамгийн том нь ҮАБЗ-өөс гаргасан төрөөс баримтлах төмөр замын бодлогын төмөр зам дээр улс 51 хувийг нь эзэмших ёстой гэсэн зөвлөмж юм. Мөн УИХ болон ЗГ-ын хэд хэдэн тогтоол, шийдвэрүүдийг зөрчөөд байгаа. Энэ бүгдийг ажлын хэсгийнхэн дүгнэлтэн дээрээ бичсэн. Ер нь хараад байхад нэлээд олон хууль тогтоомжуудыг зөрчиж оруулж ирчихээд араас нь хуулиудаа засна гэсэн байдалтай хийгдсэн байх.

-Гэрээг дахин оруулж ирэх болоход тендер дахин зарлах уу?

-Шинэчлэл хийх ёстой гэж би харж байна. Хэрвээ тогтоол батлагдчих юм бол шинэчлэх шаардлагатай болно. Тогтоол батлагдаагүй байхад гэрээний хувилбар орж ирвэл хуучин хувилбараараа явах байх. Гэхдэ тогтоолын төслийг УИХ удахгүй баталчих байх.

-Тогтоолын төслийг яагаад ингэж оройтуулах болов. Яагаад гэнэт хоёр хоногийн өмнө ярих болов?

-Тогтоолын төслийг яагаад оройтуулсан бэ гэхээр 40 гишүүний гарын үсэг цуглуулсан учраас тэр. Эдгээр гишүүдийн гарын үсгийг цуглуулахад надад гурав, дөрвөн сар шаардлагатай байлаа. Гишүүн бүртээ нэг бүрчлэн уулзаж дүгнэлтээ тайлбарлахад нэлээд хугацаа орсон.

-Ажлын хэсгийнхэн бүх асуудал дээр судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Тэгвэл сонгогдоод буй болон нэр дэвшиж байсан компаниудаас аль нь бусдаасаа дөнгүүр байсан юм бол?

-"Short list" гэж байдаг. Эдгээр компаниудын хүрээнд дахиж тендер зарлагдах ёстой. АНУ болон Японы компаниуд байгаа. Тендерийн явцад Японы компаниудыг манайхан нэлээд бодлоготойгоор хассан байж болох зүйл анзаарагдсан.

-Японы компаниудыг бодлоготойгоор хассан гэдэг нь ямар учиртай юм бол?

-"Иточу" компани Тавантолгойд хөрөнгө оруулалт хийхээр бараг арван жил хөөцөлдсөн юм билээ. Хамгийн сүүлд "Иточу"-гаар ахлуулсан Японы консерциум хасагдсан байдаг. Учир нь Сумитомогийнхан консерциумаасаа гарснаар эцсийн шатанд Япончууд хасагдсан. Харин Сумитомо компани Хятадын Шинхуа, Энержи Ресурстай хамтарч тендерт орсон. Энэ нь магадгүй далд тохироо байж болохыг үгүйсгэхгүй гэдгийг харуулаад байна.

-Компани хоорондын гэрээг өгөхгүй байна гэж байсан. Ажлын хэсгийнхэн тус гэрээг авсан уу?

-Авсан. Нэлээд удаашруулж байж өгсөн.

-Англи, монгол хоёр хувилбар нь маш их зөрүүтэй бичигдсэн байна гэж дуулдсан?

-Маш их зөрүүтэй байсан. Бидний асуудал тавих болгонд гэрээний зүйл заалтуудыг нь өөрчлөөд байгаа. Гэрээ гэдэг чинь тэгж хэн дуртай нь өөрчлөөд байдаг уян хатан материал биш үү дээ. Англи эхийг Лондох дахь арбитрын шүүх дээр баримтлана гээд биччихсэн. Энэ хоёр эхийн зөрүү байгааг бид тогтоогоогүй байсан бол дараа нь арбитрын шүүх дээр юу ч болж магадгүй байсан.

Дээрээс нь арбитрын шүүх дээр очиход Монгол Улс өөрийнхөө бүрэн эрхээс татгалзсан байна гэсэн зүйлийг оруулсан байв. Энэ бол Монгол Улс өөрийнхөө тусгаар улс гэдгээс татгалзсантай адил зүйл юм. Бас бид энэ гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ярьсан тохиолдолд Шинхуа компанийн ирээдүйд олох ёстой байсан ашгийг өгөх ёстой гэж гэрээ дээрээ заасан байв. Гэрээг хийгээд батлаад авсан бол бид дахин Тавантолгойгоо 80 жил харахгүй. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар болон "Эрдэнэс тавантолгой" компани тус орд газар руу нэвтрэх боломжгүй гэдэг зүйлийг тусгасан. Нэг үгээр хэлбэл улс доторх улс байгуулагдах гэж байсан хэрэг. Дашрамд сануулахад Тавантолгойд 50 тонны нөөцтэй газ бий. Энэ талаар огтхон ч дурдаагүй. Бүр нэг үсэг ч тавиагүй гэрээ орж ирсэн.

-Шинхуа цэвэр компани мөн үү?

-Эргэлзээтэй. Шинхуатай холбоотой авилга хээл хахуулийн том асуудлууд яригдаж байгаа.

-Ер нь бид гадныханд өгөх нь зөв, буруу гэж хоорондоо маргаж байхаар өөрсдөө Тавантолгойгоо ашиглаж болдоггүй юм уу?

-Тавантолгойн орд дээр хөрсийг нь хуулаад л дороос шууд нүүрс гарч ирэх болно. Тиймээс ойрын хугацаанд тийшээ гадны хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Харин төмөр зам дээр гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Бид өөрсдөө хийхэд уг нь болно. Гэхдээ бид хийлээ гэж үзэхэд манай нүүрсийг урд, хойд хөрш маань авахгүй бол яах вэ. Тиймээс л заавал тэдний энэ ажилд татан оруулах геополитикийн бодлого давхар яваад байгаа хэрэг.

-Тавантолгойг сонгуулийн өмнө эцэслэж чадах уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Цаг тухайд нь хэлэлцээд явах байх.

Г.Лхагваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1056 сэтгэгдэл
:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Parajumpers Jakke Menn http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
parajumpers salg norge http://www.kragerovgs.no/images/pjs2.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Parajumpers Jakke Menn http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
cheap red bottom shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
cheap christian louboutin pumps http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

fitflop outlet http://www.fitflop-sandal.com

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
fitflop Sandals UK http://www.fitflopsale-uk.com/womens-fitflop-sandals-c-2.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Women Fitflop Sandals http://www.fitflopsale-uk.com/womens-fitflop-sandals-c-2.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
fitflop sale http://www.fitflopsale-uk.com/womens-fitflop-sandals-c-2.html

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
roger vivier pumps http://www.vivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
fitflop sale http://www.fitflopsale-uk.com/womens-fitflop-sandals-c-2.html

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
fitflop outlet http://www.fitflop-sandal.com

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Roger Vivier Sale http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Л.Эрдэнэчимэг: Тавантолгой дээр Шинэчлэлийн ЗГ-аас үүдэлтэй Шийдлийн ЗГ-ын үргэлжлүүлсэн том луйвар явсан » Tonshuul.mn
fitflop sale online http://www.fitflop-sandal.com