ЭНЭ САРЫН 14-НД ЭНЭТХЭГТ СҮЙРЭЛ БОЛОХ УУ
Сансарын уудмаас ямар нэг үл танигдах биет дэлхийг шууд чиглэн ирж яваа талаар шинжлэх ухааны "Nature” сэтгүүл өчигдөр мэдээлэв. Одоогоор WT1190F хэмээн нэрлээд буй энэ биет дотуураа хөндий, зууван хэлбэртэй байгаа нь сүүлт од буюу солир биш, харин хүний гараар бүтсэн зүйл байх гэсэн таамаглалыг бий болгож байгаа юм. Энэ бие дэлхийг мөргөхдөө ноцтой аюул учруулахгүй боловч чухам юу болох, яагаад дөнгөж өдийд радарт харагдсан болохын учрыг эрдэмтэд олохгүй гайхаж байна. Тэдний тооцоолсноор WT1190F 11 дүгээр сарын 14-ний үдээс хойш 14 цаг 22 минутад Энэтхэгийн далайн хэсгээр дэлхийн агаар мандалд нэвтрэх ажээ. Үл мэдэгдэх биетийн ихэнх хэсэг нь агаар мандалд шатах боловч үлдэгдэл нь Шри Ланкийн эргээс 40 милийн зайд унаж томоохон давалгаа үүсгэнэ гэнэ.