Хүний нутагт ажиллаж байгаад иртэл...
Хүний нутагт ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцаж гэр бүл болсон юм. Анх нөхрөө би миний амьдралыг минь түшилцэх сайн хүн гэж бодож байлаа. Хөдөө гадаа өсч эгч дүүтэй эмэгтэй хүн хайрлаж чадах тийм ноён нуруутай хүн гэж сонгосон. Гэтэл Монголд ирээд л авгай хүүхэнтэй ороолцолдож охин бид 2-ыг ч тоохоо байсан. Би эхлээд өөрөөсөө өө хайж үзсэн.
Надаас боллоо гээд нөхрөө улам ихээр хайрласан тэр энэ ингэх ёстой гээд бодно. Ажилгүй хүүхдээ хараад байгаа надад ах эгч нарын өгсөн хэдэн төгрөгөө нөхөртөө л зарцуулна. Би нөхрөө зүгээр байхад нь хардаад байгаа юм биш шүү. Хажуу хүн маань надаас утсаа байнга нууна. Хоногоор байнга явна. Худлаа хэлнэ. Одоо 40 хүрч яваа эр хүн шүү дээ. Гэтэл ангийнхаа гэр бүлтэй хүнтэй явалдаад ядаж тэр хүүхэнд ичих нүүр байхгүй нөхрөө хүний нутагт байх хооронд бусдын гэр бүлд шунаад тэгсэн мөртлөө нөхөрт маань там шиг амьдрал хэцүү шүү гээд мсж бичих юм. Тэр заваан юмны би яг сайн сайхнаар хэлэх вээ дээ гэтэл янхан шиг авгайг өмөөрөөд тэрэнтэй явалдаад машин тэргээ хүртэл зарсан. Одоо юу ч үгүй болсон хэрнээ тэр авгайтай заваараад ухаан суугаач эрчүүдээ. Хажуудаа суугаа эхнэр хүүхдээ хайрлахгүй байж яаж бусдын хайр харж явдаг байна аа.