Хайраа романтикаар илчлэх гэсэн биш айлын хашаа шатаажээ
Найз охиндоо хайраа романтикаар илчлэх гэсэн биш түүнийгээ шатаах шахсан хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 11 дүгээр гудамж, Хувьсгалчдын нэгдүгээр гудамжинд нэгэн залуу газар бензин асган, зүрхэн хэлбэртэй гал асаахыг хүсчээ.
Түүний зорилго нь мэдээж хайраа илчлэх байсан. Гэвч тэр гал алдаж, хувцсанд нь гал авалцжээ.
Ингээд сандарч гүйж яваад ойролцоох айлын хашаанд гал авалцуулсан байна.
Ийнхүү хайраа илчлэх гэсэн биш айлын хашаа шатаасан хэрэг гарчээ.