Арго багшийн зарласан уралдаанд, түүнийг хун гэж нэрлэсэн хүн түрүүлжээ
Facebookнийгмийн сүлжээнд саяхнаас албан ёсоор нэгдсэн Арго багш өнгөрсөн долоо хоногт туйлын өвөрмөц уралдаан зарлан дүнгээ гаргажээ. Тэрбээр мэс засал хийлгэсэн хөлөө мөрөн дээгүүрээ давуулан авахуулсан зургаа хуудсандаа нийтэлж, уг зурганд хамгийн оновчтой тайлбар хийсэн хүнийг гарын үсэгтэй номоороо шагнахаа зарласан байна. Улмаар "Хун шувуу” гэдэг нэр ирүүлсэн Ж.Отгончимэг хэмээх хэрэглэгч уг номыг хүртэх эрхтэй болжээ. Ялагчийг шалгаруулсны дараа Арго багш бичихдээ "Нугарах их хэцүү шүү. Энийг гэртээ битгий дууриаж хийгээрэй”хэмээн анхааруулаад "Дараагийн гэнэтийн бэлгэнд бэлтгэлтэй байгаарай” гэсэн байна.
Л.Ган
Эх сурвалж:www.tonshuul.mn