Ерөнхий сайд онгоцны жорлонд сууж зорчив
Финляндын ерөнхий сайд Юха Сипиля өнгөрсөн
ням гарагт нийслэл Хельсинки хотоос Оулу хэмээх хот хүртэл нисэхдээ онгоцны
жорлонд суун зорчсон талаар Финляндын "Helsingin Sanomat” сонин мэдээллээ. Ерөнхий
сайд нйигмийн халамж, эрүүлийг хамгаалахын сэдвээрх нэгэн хуралд суусан нь
дуусахгүй сунжирсаар шөнө дөл хүргэсэн тул Оулу хот руу нисэх бүх онгоцноос
хоцорсон аж. Тэрбээр эхнэрийн хамтаар уг хотод заавал очих ёстой байсан тул
өглөө үүрээр тус хот руу ниссэн аврах албаны онгоцонд суусан байна. Харин
онгоцонд сул суудал ганцхан байсныг тэрбээр эхнэртээ олгоод өөрөө жорлонд орж
суун, онгоц газардтал тэндээ явжээ. 54 настай Сипиля "Финляндын төв” намын
дарга бөгөөд тус улсын Засгийн газрыг энэ оны тавдугаар сараас хойш тэргүүлж
байгаа юм.
Л.Батсүрэн