Сонгуулийн тухай хуулийг өөрчилж амжих уу

0

Одоо үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийг 2011 онд баталсан бөгөөд заавал өөрчлөлт оруулах ёстой гэж зарим намын төлөөлөл үзэж байгаа. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ийнхүү хичээж байгааг олон хүн хэлж байгаа. Тухайлбал, Ардын намынхны хувьд өөрсдөө олонх байхдаа автомат машинаар санал тоолох тухай хуулийг баталчихаад ялагдал хүлээсэн шалтгаанаа одоо болохоор автомат машин руу чихэж, хар машин хэмээн нэрлээд байгаа юм. Уг нь бол УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хэд хэдэн газарт шодох маягаар гар тооллого хийснийг МАН мартсан бололтой. Тиймээс тэд улс төрийн жижиг намынхны тархийг угаан нэгдсэн жагсаал хүртэл хийгээд амжсан.

Тэдний хувьд энэ асуудлыг л өөрсдийнхөө талд шийдэж, Сонгуулийн тухай хуульд гараар санал тоолох тухай заалт оруулчих юм бол бусад нь хамаагүй хэмээж буй.

Харин МАХН-ынхны хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр дамжуулан Монгол Улс нэг тойрог болох ёстой гэсэн саналыг дэвшүүлээд байгаа. Энэ нь сонгуулийн насны 1.8 сая иргэн бүгд 76 гишүүнийг сонгоход нөлөөлж, аль нэг намаас нэр дэвшсэн 76 хүн авсан саналаараа эрэмбэлэгдэж хамгийн олон санал авсан нь УИХ-ын гишүүн болох ёстой гэсэн зарчим хэмээн тайлбарласан.

Харин Ардчилсан намынхны хувьд Нэгдсэн сонгуулийн тухай хууль гэгчийн төсөл боловсруулаад сонгууль болгоны өмнө өөрчлөгдөөд байхааргүй бүх асуудлыг шийдэх ёстой хэмээж буй.

Ингэхдээ ондоо багтааж Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлэхгүй бол өөрчлөх ямар ч боломжгүй болно. УИХ-ын даргын захирамжаар гарсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн ямар ч үр дүнд хүрч чадаагүй л байна. Тэд өчигдөр хуралдсан ч санал нэгдээгүйн улмаас тийм ч нааштай үр дүн гаргаагүй юм байна. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, С.Оюун, Р.Бурмаа, М.Батчимэг нар багтаж байгаа юм.

Тэгэхээр Сонгуулийн шинэ хуультай болох хүсэл шинэ он гарахтай зэрэгцээд замхрах нь тодорхой болоод байх шиг ээ.

 

 

 

Н.Гэрэл

Эх сурвалж-www.tsenzurgui.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex