Ардчилсан намын аранга буюу залуу генсекийн зангарга

0

        Өнөөдрийн эрх баригчдын "шүдний өвчин” болсон ганц хүн нь сөрөг хүчний намын гал тогоог гартаа атгаж буй залуу генсек Ж.Мөнхбат. Тэрбээр эрх баригчдыг тал талаас нь шахаж нуман тулгуурт оруулж яваа нэгэн. "Залуу хүн гэхэд хэлж ярьж байгаа нь цэгцтэй, ортой л юм” хэмээн хөгшид магтаж, "Нуух, хаах юмгүй хүн болохоор л ингэж дайчин байдаг байх даа” гэж залуучууд дэмжинэ. Бухимдалтай нийгэмд тал засах гэсэн улстөрчдийн имижээс арай өөрийг бүрдүүлж, үнэний төлөө дуугарч байгаа нь ард түмэнд таалагдаж байгаа хэрэг. Саяхан болж өнгөрсөн Бага хурлын III хуралдаанаараа Монголын улс төрийн ууган хүчин МАН хүч, эв нэгдлээ зузаатгаж чадсан нь түүнтэй салшгүй холбоотой. Эрх баригчдын сөрөг хүчнийхээ хүчийг сулруулж, хооронд нь "зодолдуулах” гэсэн тактик бүтээгүй. Эл тактикийн эсрэг МАН-ын залуу генсек тун чиг дориун хариу барьж намаа чамбайруулж чадсан. Анх түүнийг МАН-ын генсек болоход гадна талаасаа ч, дотор талаасаа ч таагүй ханддаг байв. Учир нь тэрбээр 34-хөн насандаа Монголын хамгийн том намын гал толгойг тэргүүлэх болсон учраас... Гэвч одоо байдал эсрэгээрээ болчихож. МАН-ын явуулж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэр нь зоримог, гурван сонгууль дараалж ялагдсан унтаа байдлаасаа салж чаджээ. Энэ өөрчлөлтийг намын гишүүд, дэмжигчид залуу генсектэйгээ холбон тайлбарлаж байна.

 

Сүүлийн хэдэн өдөр эрх баригчдын зүгээс түүнийг "харлуулах”, "муулах” гэж хамаг чадлаараа л үзэж байна. Хүний шүлэг хулгайлдаг л гэнэ, хүүхэмсэг л гэнэ, казиночин л гэнэ... Дээрхээс өөрөөр харлуулах олигтой баримт, шалтаг, шалтгаан олдохгүй байгаа бололтой. Бүр сүүлдээ барьж, хорьж магадгүй гэсэн мэдээлэл сэтгүүлчдийн дунд "жиргэж” байх юм. Шалтгаан нь Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардсан тайван жагсаал, улс төрийн 20 намыг хөдөлгөж чадсан болохоор тэр гэнэ. Нэг талаараа үнэний ортой л доо. Зүй нь хорин хэдэн намыг түүнээс өөр ингэж нэгтгэж, нэг шугамд жагсааж чадах аавын хүү байхгүй. Ингээд бодохоор Ардчилсан намынхан, эрх баригчид МАН-ын генсекээс айж, байж суух газраа олохгүй байгаа бололтой. Цаашлаад МУИС-ийн улс төр судлалын ангийг төгссөн түүнээс АН-ын архаг улстөрчид суралцах зүйл их байгааг генсекээсээ авахуулаад УИХ-ын гишүүн нь хүртэл ярьдаг болсон сурагтай. Бүр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд "Та нар гучин хэдтэй хүүхдэд дарлуулахаасаа ичихгүй байна уу. Илүү сэтгэж чадахгүй байгаа бол хийж байгаа юмнаас нь хуулбарлаад ч хамаагүй хий л дээ” хэмээн уурссан гэнэ.

 

Одоогоор түүнийг харлуулах ганц шалтгаан нь яруу найрагч. Эрх баригчид төдийгүй түүнд атаархсан журмын нөхөд нь хүртэл "яруу найрагч”, "шүлэгч” хэмээн гоочилдог. "Авьяастай төрөх нь гэмт хэрэг биш. Харин төрмөл авьяасаа нууна гэдэг гэмт хэрэг” гэж Жюль Вернийн хэлсэн нь бий. Монголын улс төрд муухай явснаас яруу явсан нь дээр. Тэр ч байтугай АУЗ, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуай "Энэ Ж.Мөнхбат О.Дашбалбарын шийрийг хатаах залуу шүү” хэмээн ярьж суусан нь тод санагдана. Залуу хүн гэхэд зангарга зааж айж, ичих зүйлгүй эрх баригчдын буруу үйлдэлтэй ана мана үзэлцэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л болгоомжтой байхгүй бол "үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг АН-ынхан юу ч хийж мэдэх улс. Сонгууль өдөр сараар биш минут секундаар ойртож байгаа энэ үед бол бүр ч аюултай.

 

 

С.НЭМЭХ

- See more at: http://www.unen.mn/content/58081.shtml?alias=politics#.VntzKICNd8c.facebook

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex