ХҮҮХДИЙН 20 МЯНГЫГ ЭНЭ САРЫН 10-НЫ ДОТОР ОЛГОНО
Хүний хөгжлийн санд хөрөнгө мөнгө төвлөрөөгүйгээс 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан Хүүхдийн 20 мянган төгрөг одоог хүртэл олгогдоогүй байна.
Харин Сангийн яам арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-ны дотор багтаан олгох чиг барьж буй гэнэ. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болоод байгаа.
Энэ нь хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн гэсэн үг. Ингэхдээ 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор шийдээд буй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.