Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
Ирэх долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ. Тэрбээр энэ удаа Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.
Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчин, үнэ тарифын зохицуулалт, үйлдвэрлэл, үйл ажиллагаа хийгээд өнгөрсөн онд тус салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхөөр болжээ.
В.Бат
Сэтгэгдэл байхгүй байна.