Мянган тэмээ уралдуулж Геннист бүртгүүлнэ
Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсээр байна. Өмнөговь аймгийнхан "Хоёр бөхт” тэмээгээ дэлхийд алдаршуулах зорилгоор "Монгол тэмээ-999” геннисийн дээд амжилтад бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг энэ оны гуравдугаар сарын 6, 7 ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сумаас гадна бусад аймгийн тэмээчид урилгаар оролцох аж.
Б.Бэхи
Сэтгэгдэл байхгүй байна.