О.Баасанхүүг Ж.Батзандангаар солих уу?
Өргөдлийн байнгын хорооны бүрэнд эрхийн дуусаж байгаатай холбогдуулан АН-ын бүлэгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус хорооны даргад нэр дэвшүүлэхээр болсон гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Харин Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Миний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 16-нд дуусах юм. АН-ынхан л яараад байгаа юм" гэх тодруулгыг өгсөн юм. Ямартай ч эрх баригч намын зүгээс О.Баасанхүүг Ж.Батзандангаар сольж, Өргөдлийн байнгын хороог бүрэн эрхийнхээ хугацаанд удирдах нь тодорхой болсон байна.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл байхгүй байна.