H1N1 ВИРУСЫН УЛМААС ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭН АМИА АЛДЛАА

0

Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А сумын эмнэлэгт нэгдүгээр сарын 5-ны өдөр амаржсан аж. Улмаар түүний бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Аймгийн эмнэлгийн зүгээс ХӨСҮТ-д хандаж шинжлүүлэхэд "А хүрээний H1N1 вирус”-ийн халдвар авсан болох нь лаборторын шинжилгээгээр тогтоожээ. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч өвчтөн олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдлаар нас барсан байна.

Дээрх эмэгтэйн бие муудлаа гэсэн дуудлагаар төвийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар дуудлаганд явжээ.
 

Тодруулбал, тус төвийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, унтуулагны эмч хоёр явсан бөгөөд тэднийг сэжигтэй голомтод ажилласан хэмээн аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан байгаа ажээ. Энэ талаар дээрх төвийн эх сурвалжийн ярьснаар "Эмэгтэйн хувьд өвчин нь хүндэрсэн байсан бөгөөд манай эмч нар дуудлагаар явсан. Харин хагас сайн өдөр нас барсан бөгөөд дуудлаганд явсан эмч нарыг шууд тусгаарласан байгаа. Учир нь өвчний голомтод ажилласан тул ханиадны сэжигтэй тохиолдол илэрсэн байж магадгүй гэж тусгаарласан байгаа. Тиймээс бид эмч нартайгаа уулзаж, яг юу болсон талаар мэдэхгүй байна. Хархорин сумын эмнэлэгээс асууж тодруулбал, илүү мэдээлэл авна” гэв.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex