Данс нь улайсан ЗГ биднийгээ шулсаар л ...

0

Ч.Сайханбилэгийн  Засгийн газар ард түмэн биднийгээ шулсаар л байна. Энэ тухай Өлзийнаран Пүрэвтогтох хэмээх залуу өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ. Тэрбээр "Цахилгааны төлбөр бас л арай аймшигтай өндөр гардаг болжээ. Дээрээс нь бас юун сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф бэ? Иргэдийг мангартуулах учир начраа хөөрхөн олчих бололтой юмаа...  Хотын төвийн нэгдсэн системд холбогдсон нийтийн орон сууцанд амьдарч байгаа айлуудаас сэргээгдэх эрчим хүчний татвар авч байгаа нь инээдтэй. Мөнгөгүй болсон засгийн газар төсвөө бүрдүүлэх гэж элдэв янзын татвар хураамж сэдэх юм. Орон сууцны айлууд цонхон дээрээ салхин сэнс, нарны элемент тавих юм уу хаашаа юм” гэсэн байна. Нээрээ л хотын орон сууцанд амьдардаг биднээс ийм хачин татвар авч байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй юм. Уг нь Ч.Сайханбилэг жил хоёр сарын өмнө Ерөнхий сайд болж, өөрийн толгойлох Засгийн газраа "Шийдлийн” гэж томьёолоод нэг л зүйлийг хийнэ гэсэн. Тэр нь хамгийн чухал нь "Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” буюу эдийн засгаа сэргээнэ гэсэн амлалт байлаа. Тэгвэл Ч.Сайханбилэг болон түүний танхимынхан эдийн засгийг сэргээх нь бүү хэл мөхөөсөөр дууслаа. Түүний Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ам.долларыг 1000-аас ч буулгах юм ярьсан. Хаа байна, харин ч ам.доллар 2000-аас доош буухаа байлааТөсөвт нь мөнгө орж ирэхээ байсан Засгийн газар элдэв янзын татвар, тариф гаргаж ирж ард биднийхээ хармаа хотыг л гөвөх юм хийсээр ирлээ. Үүний жишээ нь дээр өгүүлсэн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэгч юм. Иймэрхүү жишээ цөөнгүй байгаа. Хүүхдийн мөнгийг гэхэд төсөв нь хүндэрсэн учраас л танасан. Гэвч энэ жил сонгууль болох учраас хүүхдийн мөнгийг хуучнаар нь хэвийн олгохоор хууль санаачлаад, хэлэлцээд явж байна. Мөн цалин хасаж, орон тоогоо цомхотгоно гэсэн ч бас сонгуулиас болоод чадаагүй. Тэгэхээр нь дээрх маягаар ард түмний халаас руу хулгайч маягтайгаар гар дүрсээр байна. Засгийн газар цаашлаад АН-ын амлалтын төлөө бидний хармаанаас сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэгчээр мөнгө авч байгаа нь эмгэнэлтэй. Хэдий хүртэл ингэж явах вэ.

М.Галт

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex