Бээрэг амархан даардаг хүмүүс дараах шалтгаантай
Бээрэг, амархан даарах, дулаан орчинд ч жиндэх олон хүнд тохиолддог асуудал мөн. Үүний шалтгааныг доорх байдлаар тайлбарлаж болно. Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн ийм асуудалтай бол анхаарлаа хандуулаад үзээрэй.
Хэт туранхай байх
Байх ёстой хэвийн жингээсээ бага жинтэй бол амархан даарах нэг шалтгаан. Энгийн үгээр хүний биеийг хүйтэн сэрүүнээс хамгаалах үүрэгтэй өөхөн давхарга байхгүй байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас насанд хүрсэн хүн хоол унднаас авах ёстой уургаа хангалттай авч чадахгүй бол биеэс дулаан ялгарах чадамж тодорхой хэмжээгээр буурдаг ажээ.
Бамбай булчирхай үрэвсэх
Амархан даарах нь бамбай булчирхай хэвийн бус ажиллаж байгааг илтгэдэг хамгийн энгийн дохио юм. Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хангалттай хэмжээний гормон ялгаруулахгүй болвол хүний бодисын солилцоо удааширч, шаардлагатай дулаан ялгаруулахад хүндрэл үүсэн, үс унаж арьс хуурайшиж, амархан сульдаж эхэлдэг. Нэн ялангуяа саяхан хүүхэд төрүүлсэн эхчүүд болон 60 гаруй настай эмэгтэйчүүдийн бамбай булчирхай үрэвсэх магадлал өндөр.
Хүнсэндээ хангалттай хэмжээний төмөр хэрэглэхгүй байх
Төмрийн агууламжтай хоол хүнс, бэлдмэл хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байна гэдэг таныг амархан дааруулдаг түгээмэл шалтгаануудын нэг. Учир нь цусны улаан эс хүний биеэр эргэлдэж хүчилтөрөгч дамжуулах явцад төмөр дэмжлэг болсноор таны эрхтэн систем дулаанаас гадна бусад хэрэгцээт амин дэмээр хангагддаг. Иймд хангалттай хэмжээний төмөр хэрэглэхгүй бол цусны улаан эсүүд ажлаа сайн гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.
Цусны эргэлт удаан байх
Таны бие даараагүй хэрнээ зөвхөн гар, хөл тань даарч жинддэг бол биеийн тань үзүүр хэсгүүдэд цус хангалттай хүрэхгүй байна гэсэн үг.
Хангалттай унтаж, амрахгүй байх
Нойр дутуу явснаар таны мэдрэлийн систем доголдож биеийн дулаан буурдаг. Тухайн хүн нойр муу авдаг, амралт дутуу бол биеийн дулааныг удирддаг өнчин тархины үйл ажиллагаа доголдоход хүрдэг.
Ус хангалттай уухгүй байх
Насанд хүрсэн хүний биеийн талаас илүү хувийг ус эзэлдэг. Хүний бие зохих хэмжээний ус, шингэн авч чадахгүй бол биеийн температур мөн л тэнцвэрээ алддаг. Нөгөө талаар хүний бие хэрэгцээт шингэнээ авах үед бодисын солилцоо хурдсаж, биеийн бусад үйл ажиллагаа ч мөн адил хэвийн байдалд шилждэг.
Витамин B12 хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байх
Витамин В12 цусны улаан эс ялгарахад үүсгэдэг учраас тус амин дэмийг хамгийн их агуулдаг хүнс болох мах, загасны мах, сүү өндгийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
Эмэгтэй хүн байх....
Хачирхалтай сонсогдож болох ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бээрэг байдаг.
Чихрийн шижинтэй бол
Чихрийн шижин хүний биед peripheral nephropathy буюу гар хөлөнд мэдрэмтгий байдал үүсгэдэг. Ийм учраас чихрийн шижин ихсэх үед хүний гар хөл хөрөх, бадайрах, үрэвсэх шинж тэмдгүүд илэрч болзошгүй.
Булчингаа нэмэгдүүлэх хэрэгтэй
Биеийн булчин дулааныг нэмэгдүүлдэг. Ийм учраас булчин багатай, туранхай биетэй хүмүүс амархан даарах нь элбэг.
Сэтгэгдэл байхгүй байна.