Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх ёстой юу?

1

 

 

Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх ёстой юу?

 С.Бямбацогт

 Эрх баригч ардчилсан намын хэлж буй өөрчлөлтөөр хотоос сонгогдох ишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос соногддог болох юм. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Удаанбаатар хотоос сонгогддог байсан. Хэрвээ өөрчлөлтийг УИХ дэмжвэл нийт гишүүдийн 50 нь Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. Сонгуулын тойрог мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон сонгуулийн тухай хуульд заасан. Гэтэ зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Улаанбаатар 4. 7 кв.км нутаг дэвсгэртэй. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт ногддог. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99,7 хувьд нь 26 мандат ногдохоор болж байгаа нь үнэхээр шударга бус хуваарилалт юм. Энэ асуудлыг МАН-ын бүлэг дэмжихгүй. Мөн сонгууийн тойрог , мандатын тоонд өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотод хэт их төвлөрөл бий болно. Ингэхдээ хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Төр засгаас үеийн үед төвлөрлийг сааруулах, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ жигд тархаж амьдрах , хил хязгаараа манах , алслагдсан бүс утгаа дэмжих бодлого явуулж ирсэн. Хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл , гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал байдал зэрэг тулгамдсан асуудал бий болж байгаа. Энэ шийдэл бас Улаанбаатар хотын иргэдэд сөргөөр нөлөөлнө. Сонгуулийн тойрог, мандатыг өөрчилсний улмаас нийслэл хотод хэт их төвлөрөл бий болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Эрүүл мэнд боловсролын үйлчилгээний ачаалал нэмэгдэж, гэмт хэрэг өсөх зэрэг олон сөрөг үр дагаврыг энэ шийдвэрээрээ эрх баригч нам бий болгох гэж байгаад харамсч байна. Аймаг орон нутгын ард иргэдийг УИХ-д төлөөлөх боломж багасна ,энэ аймгуудад хөрөнгө оруулалт хийх, хөгжих боломж бололцоо улам хумигдана.

 

 

Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх ёстой юу?

 Э.Бат-үүл

 МАН энэ саналыг эсэргүүцэж байгааг би их гайхаж байна. Яагаад гэвэл МАН- ын тухайн үеийн нийслэлийн засаг дарга байсан М.Энхболд,Ц.Батбаяр,Мөнхбаярын үед ч нийслэлийн мандат ард иргэдийг төлөөлж чадахгүй байна .Тоог нь нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл одоо гэнэт үгүй гэх юм. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна. Ардчиллын үндсэн зарчмыг хэрэгжүүлье гэвэл нийслэлийн мандатын тоог нэмэх нь зөв. Хотын мандатын тоо буюу УИХ-ын нийслэлийн нутаг дэвсгэр дээрх тойргйин тоог нэмэгдүүлж 21 болгоё гэдэг саналыг ИТХ –ын дарга Д.Баттулга УИХ-д тавьсан юм. Энд тойргын тоо ярьж байгаа юм шиг боловч бид ардчиллын нэг чухал зарчмыг ярьж байгаа хэрэг. Одоо байгаа 14 тойрог нийслэлийн хүн амыг төлөөлж чадахгүй болсон . Жишээлбэл: 2008 онд 800 мянга гаруй хүн амтай байсан Улаанбаатар хот өнөөдөр 1.314 мянган хүнтэй болсон байна .Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оны жишгээр байна . Өөрөөр хэлбэл нийслэлийн 500 мянга гаруй иргэдийн төлөөлөл байхгүй болсон гэсэн үг. 2008 оноос хойш иргэд шилжиж ирсэнлдээ Тэдний төлөөлөл байхгүй байна. Тиймээс орон нутийн тойргууд ийшүүн сайн ажилласан уу муу ажилласан уу гэдгээс хамаарч УИХ-ын гишүүндээ иргэд нь барьцаалагдах байдал үүсчихсэн. Хэтрүүлж хэлбэл энэ байдал цаашид үргэлжилбэл нэг ангийхныг төлөөлсөн УИХ –ын гишүүдтэй болно гэхэд хилсдэхгүй байх. Бид төлөөллөө зөв хийгээч гэсэн ганцхан асуудлыг тавьж байгаа.Ер нь хөдөө орон нутгийн хүн амын тоо эрс буурч байгаа. Тэр хүмүүс аймгаас хотод шилжиж ирж байгаа . Тэр чигтээ алга болоогүй .Гэхдээ хотод шилжиж ирээд өөрийн төлөөллөө алдчихдаг. Үүнийг засах ёстой.

 

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 


 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex