УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн Шүүхээр шүүх болов
Ингэснээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад нь, зарим эх сурвалжийн өгүүлснээр онгоцоор нисч явахад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилоод, Н.Батцэрэгийг БОНХБХ-нд хүчээр чихчихсэн явдал нь ийнхүү УИХ-ын даргыг Үндсэн хуулийн шүүхээр шүүлгэхэд хүргэв бололтой.
Дашрамд дурьдахад УИХ-ын дарга Ипотекийн хуулийг сэргээн хэрэгжүүлэх сурталчилгааг ил цагаахнаар улайран хийж Цэцтэй энэ асуудлаар зөрчилдөж байсан. Цэц дээр одоогийн УИХ-ын баталсан хэчнээн хуулиас хэд нь буруутаж, тэр нь голдуу хэний санаачилж батлуулсан хууль байсан талаар тун сонирхолтой статистик гаргачихсан байна билээ. Энэ үзүүлэлтийг нийтэд дэлгэвэл ямархуу чадамжтай парламент болох нь харагдах төдийгүй Л.Цог гишүүний өргөн барихаар зэхэж буй хуулийн цаад агуулга болох "Намын даргыг УИХ-ын даргаар томилохоор нэг намд хэтэрхий үйлчлээд байна” гэдэг логик зөвдөж таараад байгаа юм. Ямартай ч одоо олон нийтийн өмнө дэндүү зарчимгүй, увайгүй ажиллагаагаа харуулсан УИХ-ын дарга Үндсэн хуулийн шүүхийн өмнө буруутах эсэхийг харах л үлдлээ.
А.Сүрэн
Сэтгэгдэл байхгүй байна.