ТАЛИЙГААЧ Т.ЛХАГВАСҮМБЭРЭЛИЙН ХЭРГИЙГ ӨМГӨӨЛӨХӨӨС ТАТГАЛЗАВ

3

Байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт Ц.Баасандорж өмгөөлөл үзүүлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэхээ зогсоож байгаагаа өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдлээ.

Тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасандорж: "2015 оны 11-р сараас 2016 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав хохирогч Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллалаа. Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрээсэй, гэмт хэрэг хийсэн этгээдүүд баригдаж ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаа олон иргэдийн адил өмгөөлөгч миний бие өөрийн чадах зүйлээрээ тусалъя гэсэн сэтгэлээр ямар ч хөлс мөнгө, зардал авалгүй энэхүү хэрэг дээр 3 сарын турш талийгаачийн аав Төмөрсүхтэй хамт ажилласан ба олон нааштай үр дүн гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ. Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье." гэжээ.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex