Ардын Төрийн Наадмын аварга цолтой бөхчүүд-19: Д.Сумьяабазар

1

 

Улсын аварга Долгорсүрэнгийн Сумьяабазар 

Өвөрхангай аймгийн харьяат, Улаанбаатар хотын суугуул, Ардын Төрийн 19 дэх аварга Д.Сумьяабазар 1974 онд төржээ. Д.Сумьяабазар аварга бол хоёр талаасаа бөхийн удамтай. Түүний эцэг манлай заан Д.Долгорсүрэн бол эхийн нь талд 1934 оны Улсын наадмын түрүү бөх Өөлдийн "Улаан хүзүү” Х.Дэлэг арслан гэж бий. Бөхийн орчинд төрж, өссөн Д.Сумьяабазар аварга анх 1994 оны Улсын наадамд нутгийн аварга Д.Цэрэнтогтохоор 5 давж, улсын цолтны эгнээнд багтах болсон. Тэр цагаас хойш 10 гаруй жил Төрийн наадамд барилдахдаа уран, хурц барилдаанаараа ард түмнээ баясгаж явсан. Ялангуяа нэгэн цаг үед Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд "Зургаан залуу” заан хэмээгдэж явсан бөхчүүдийн нэг юм. Үеийн бөхчүүдээсээ хамгийн түрүүнд Төрийн наадмын үзүүр, түрүүг булаалдаж явсан бөгөөд 4 удаа үзүүрлэсний дараа 2006 оны Улсын наадамд 10 даван түрүүлж улсын аварга цолыг хүртсэн. Нэг өдөр, нэг индэр дээрээс Улсын арслан, аварга цолыг хүртэж байсан. Д.Сумьяабазар аварга дан ганц үндэсний бөхөөр хичээллэсэнгүй Монгол улсад нийгмийн шилжилтийнхүнд үед чөлөөт бөхийн спортоор хичээллэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явсан байдаг.

Чөлөөт бөхийн спортоор

  • 1996 онд ААШТ-ний мөнгөн медаль, 1998 оны Азийн наадмын мөнгөн медаль, 1997 онд Зүүн Азийн наадмын алтан медаль хүртсэн бол 2004-Афин Олимпийн наадамд эх орноо төлөөлөн барилдсан

Үндэсний бөхөөр

  • 1994 онд 512 бөхөөс Д.Цэрэнтогтох аваргаар 5 давж улсын начин
  • 1995 онд 512 бөхөөс Ж.Оргилболдоор 5 давсан
  • 1996 онд 512 бөхөөс Б.Бадралаар 6 давсан
  • 1998 онд 512 бөхөөс Ц.Цэрэнпунцаг заанаар 8 давж үзүүрлэсэн
  • 1999 онд 512 бөхөөс Г.Өсөхбаяр заанаар 8 давж үзүүрлэсэн
  • 2000 онд 512 бөхөөс До.Ганхуягаар 6 давсан
  • 2001 онд 1024 бөхөөс Б.Сайнбаяраар 6 давсан
  • 2002 онд 512 бөхөөс Ц.Мягмарсүрэнгээр 6 давсан
  • 2003 онд 512 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аваргаар 8 давж үзүүрлэсэн
  • 2004 онд 512 бөхөөс Ц.Мөнгөнцоожоор 7 давсан
  • 2005 онд 512 бөхөөс Ц.Мягмарсүрэн заанаар 8 давж үзүүрлэсэн
  • 2006 онд 1024 бөхөөс Д.Азжаргал начингаар 10 даван түрүүлсэн
  • 2007 онд 512 бөхөөс Б.Бадамдоржоор 6 давсан
  • 2008 онд 512 бөхөөс Ж.Оргилоор 6 давсан

Эх сурвалж: Ssport.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл