Хөөрхөн нүдний нууц
Бүсгүй та төрөлхийн урт сормуусгүй гэж санаа алдах хэрэггүй. Сормуусыг өтгөн, урт болгох нэгэн арга байна. Тиймээс сормуус будах, арчлах эдгээр амархан аргуудыг хэрэгжүүлээд сайхан сормуустай болоорой.
Сормуусаа хэрхэн арчлах вэ?
Хамгийн чухал нь сормуус эрүүл байх ёстой. Бид үсээ байнга арчилдаг ч сормуусандаа тэр чинээний анхаарал тавьдаггүй шүү дээ. Сормуусанд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Тэжээл өгөх, уртасгах гэх бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бас нэгэн арга бол вазелин түрхэж байгаарай. Энэ нь таны сормуусыг амрааж өгдөг. Сормуус нь унахдаа амархан хирнээ ургахдаа удаан байдаг учир аль болох чанартай сормуусны будаг хэрэглэж бай.
Сормуусаа хэрхэн зөв будах вэ?
Сормуус дэрвийлгэгч хэрэглэдэг үү? Хэрвээ тийм бол будсаныхаа дараа огт дэрвийлгэж болохгүй. Учир нь таны сормуус маш их гэмтдэг. Харин будахаасаа өмнө сормуус дэрвийлэгчээ багахан халаагаад хэрэглэвэл тун сайхан дэрвийх болно. Одоо нүдээ хөөрхөн харагдуулах нууцаа задлая.
1. Эхлээд та сормуусаа будахаасаа өмнө нүдний тенээ багсаар түрхэх хэрэгтэй. Энэ нь таны сормуусны суурь болж өгдөг юм.
2. Мөн мэдээж нүд хүрээлэгчээ сормуусаа будахаасаа өмнө түрхэх хэрэгтэй.
3. Сормуусыг урт харагдуулдаг бас нэг арга бол сормуусаа эхлээд бор өнгөөр будах юм. Учир нь бор өнгө илүү өтгөн дүр төрхийг бий болгодог
4. Та тусгай уртасгагч, болон өтгөрүүлэгч будаг түрхэх хэрэгтэй. Та дээрх аргыг ашиглаад сайхан сормуустай болоорой
Г.Сарнай