Сайн аавын хүү Ж.Дамдинцэрэнгийн “баярхал”

0

Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү, Ж.Дамдинцэрэн загварын ертөнцөөс улс төрд хөл тавиад удаагүй байгаа. Загварын царайлаг нуруулаг залуустай хамтран хамтлаг байгуулж, дуу хүртэл гаргасан ч хол явсангүй. Тэр бүр олны анхааралд өртөж хэл аманд ороод байдаггүй ч сайн аавын бийд олонтой болж яваа нэгэн. Саяхан цагаан сараар нүүр номын найзууддаа ихэд "баярхсан" гэмээр нэгэн зураг тайлбартай нийтэлжээ. Энэ нь түүний хувьд гурван эрхэм хүнийх нь сэтгэлээс бүтсэн эд гэнэ. Энэ тухайгаа Ж.Дамдинцэрэн:

"Надад нэг ийм хөөрөг байдын. 

Түүх нь ийм:
Хаш чулуу; 2011 онд Д.Дагвадорж ах (Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Асашёорюү) тухайн үед Сү.Батболд Монгол Улсын Ерөнхий Сайд байх үед Япон улсад ажлын айлчлал хийж байхад нь би ажлын шугамаар цуг байж таарсан юм. Тэгэхэд Д.Дагвадорж ах энэ хаш хөөргийг эртний түүхтэй, эртний эдлэл цуглуулдаг хүнээс авсан юм. Дүүдээ бэлэг болгоё гээд өгч байсан юм.

Шүр; Түүний дараахан Монголд ирэхдээ Аавд үзүүлж байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Аав гадагшаа явах болоод, тун удалгүй явчихаад ирэхдээ XIV Далай Лам багшаас энэ шүрэн толгойг авч ирсэн юм. Нөгөө хаш хөөргөө аваад ирээч гээд хэлэхээр нь аваад очтол яг л захиалсан юм шиг дээр нь таарч байсан.
Энэ хаш чулуу болон шүрэн толгой нь яг байгалаараа байгаа.

Алтан хулгана, мөнгөн халбага; Ингээд хаш чулуу, шүрэн толгой хоёрыг нийлүүлж, намайг хулгана жилтэй учир Аав надад үүнийг хийлгүүлж өгсөн юм” гэжээ.

Өвөрмөц байгалийн тогтоцоороо хийгдсэн түүний энэхүү хөөрөг өөрт нь ямар ч үнэтэй хөөрөгнөөс илүү үнэ цэнэтэй юм гэнэ. Түүний энэ үйлдлийг олон хүмүүс шүүмжилсэн ба "сайн аавын буянд дарвиж яваа байж ямар ч онгироо юм" гэлцэх болов гэнэ. 

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.