БНСУ-ын визний шаардлага өндөрсөнө

0

Сүрьеэ өвчинтэй гадаад ажилчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас Өмнөд Солонгосын засгийн газар визний шаардлагаа өндөрсгөхөөр бэлдэж байна. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус улсад оршин суух гадаад иргэдийн дотор сүрьеэ өвчний илрэл 2009 онд 637 байснаа 2014 онд 1,858 болж бараг гурав дахин өсжээ. 2014 онд илэрсэн өвчтөнүүдийн 63 хувь нь эрэгтэйчүүд байгаа гэнэ. Насны хувьд 34.2 хувь нь 30 хүртэл насныхан, 19.7 хувь нь 40 хүртэл насныхан, 18.1 хувь нь 60 хүртэл насныхан, 17.3 хувь нь 50 хүртэл насныхан, 6.5 хувь нь 70 хүртэл насныхан байгаа гэжээ.

Сүрьеэ өвчин нь эмчлэгддэг боловч хэд хэдэн төрлийн антибиотикийг 6-9 сарын хугацаанд хэрэглэж байж эдгэдэг аж. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр сүрьеэ нь ДОХ-ын дараа ордог халдварт, үхэл таригч өвчин юм байна. Дээрх шалтгааны улмаас Өмнөд Солонгосын засгийн газар урт хугацааны визийн хүсэлт гаргагчдад сүрьеэ өвчний урьдчилсан шинжилгээ хийлгэх шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлажээ. Сүрьеэгийн шинжилгээ визний шаардлагад нь тавигдах 18 орныг тодруулсны дотор Балба, Орос, Вьетнам, Монгол, Индонези, Хятад улсууд багтсан байна. Эдгээр орнуудыг сүрьеэ өвчин импортлох боломжтой голомтууд гэж үзэж байгаа гэнэ. Жагсаалтанд багтсан орнуудын иргэд 91 хоногоос дээш хугацаатай виз хүсвэл төрийн өмчийн эмнэлэгт сүрьеэгийн шинжилгээ хийлгэсэн баримтаа хавсаргах хэрэгтэй болж байна. Хэрвээ сүрьеэтэй нь батлагдвал виз олгохоос татгалзах юм. 

Мөн эрх баригчдын сэжиглэж байгаагаар гадаадын иргэд өвчнөө эмчлүүлэхээр Өмнөд Солонгост ирдэг байж болзошгүй аж. Учир нь Солонгост сүрьеэ эмчлүүлэхэд үнэ төлбөргүй байдаг гэнэ.Хэрвээ ийм зорилгоор Өмнөд Солонгост ирсэн нь батлагдвал эмчлүүлж дууссаны дараа албадан гаргах ажээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар зарим гадаад ажилчид ирэнгүүтээ шууд эмнэлэгт үзүүлж эмчилгээнд ордог нь үүний нэг баталгаа гэнэ. Гэвч үүнийг нь батлах хэцүү, мөн өвчтэй ажилчдыг хяналтанд байлгахад тогтсон хаяггүй, хэлний асуудалтай байдаг нь хүндрэлтэй байдаг тул ийнхүү визний нөхцөлтэй нь холбож өгөхөөр шийдсэн байна.

Э.Сайнзаяа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex