Офицерээ хөнөөсөн ахлагчийг шүүх хурал хойшилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчдыг өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүргийн нутаг дэсгэрт байрлах нэгэн амралтын газарт ахмар байх үед тус газрын дэд дарга хурандаа Амгалангийн туслахаар ажиллаж байсан Б.Өлзийбуян хүний амь хөнөөсөн байдаг.
Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр Налайх дүүргийн шүүхэд шүүх байсан ч энэ сарын 21-нийг хүртэл хурлыг хойшлуулжээ. Шүүгдэгч Б.Өлзийбуян нь шүүх хурал дээр эрх ашгаа хамгаалуулахаар хоёр өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн шинээр хөлсөлсөн өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахын тулд хурлыг 14 хоногоор хойшлуулжээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.