МСНЭ-ЭЭС СЭТГҮҮЛЧ М.БАТБИЛЭГТ ТУСЛАХЫГ УРИАЛЛАА
TV9” телевизийн "Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор М.Батбилэгийн эхнэр хүнд өвчин тусч, санхүүгийн дэмжлэг яаралтай хэрэгтэй болсон тул найз нөхөд нь "Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлээд байна.
Манай салбарынхан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид маань энэхүү аяныг дэмжин байгууллага хамт олноороо, найз нөхдөөрөө нэгдэн сэтгүүлч М.Батбилэгт өөрсдийн боломжоор туслахын зэрэгцээ хандивын аяныг идэвхжүүлэх үйлсэд хүч нэмж, ажил мэргэжил нэгт нөхөртөө хүнд үед нь сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэн салбарын эв санааны нэгдлээ илэрхийлэхийг үндэсний сэтгүүлзүйн салбарын толгой байгууллага – МСНЭ уриалж байна.
Та бүхэн хандиваа М.Батбилэгийн ХААН банкин дахь 5007453924 тоот данс руу шилжүүлээрэй.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
2016.03.28