Нэг ”Лалар” Э.Бат-Үүл даргад захиа бичжээ

0

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл саяхан нэгэн зохисгүй үг хэллэгийг соошл хэрэглэгчдэд хаяглан хэлсэн нь олон нийтэд эмзэг туссан бололтой. Түүний энэхүү үйлдэлд хариу болгон илгээсэн нэгэн иргэний захидлыг толилуулья. 

Монгол улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баатар танд Нийслэлийн АРДЧИЛСАН НАМ-ын баярын мэнд хүргэе. Нийслэлийн иргэд сүүлийн өдрүүдэд таны илгээсэн ил захидлыг хүлээн авлаа. Мөн фэйсбүүк, твиттерт үзэл бодлоо илэрхийлж суудаг иргэдийнхээ талаар таны бодож явдаг сэтгэгдлийг улс даяараа сонслоо. Боловсон ёсонд захиа хүлээж авсан хүн хариу бичдэг учиртай. Иймд хариу захидал бичиж сууна. Танаас асуух, танд хэлэх хэдэн зүйл байна.
- Таны иргэдэд явуулаад байгаа энэ захидалд хавсаргасан Ардчилсан намаас хийсэн ажил гэх зүйлс чинь ард түмний татварын мөнгөөр, төр засгаас хийж буй ажил болохоос Ардчилсан намын хийж буй ажил биш гэдгийг та ялгаж байгаа юу?
- Таныхаар бол Интернетийн ард нүүрээ нуугаад үзэл бодлоо илэрхийлж суугаа иргэдийг ЛАЛАР гэдэг юм байна. Харин Ардчилал гэдэг нэрээр түрий барьж, иргэдийг доромжилж нүүрээ харуулж байгаад худал ярьдаг тань шиг хүнийг юу гэж нэрлэдэг юм бэ?
-. Ардчилсан нийгэмд ЯАГААД иргэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж чадахгүй нүүрээ нууж ЛАЛАР-таж байгаа гэж бодож байна?
Та хариу ирүүлэхгүй биз, би өөрөө хариулчихъя. 
- Учир нь иргэд та бүхнээс айж байгаа юм. Энэ нүүрээ нууж шүүмжилж буй хүмүүс ихэнх нь Төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид гэдгийг та мэдэж байгаа биз дээ. Шүүмжилсэн хүн бүхнийг ажлаас нь халж, бизнесийг нь боймлож, арга хэмжээ авдаг болсон байна. Ийм учраас л иргэд чинь нуугдаад байгаа юм. Би ч гэсэн төрийн албан хаагч байхдаа таны томъёолж буй шиг ЛАЛАР байлаа. Одоо бол айх шаардлага алга. Иймд би ахин ЛАЛАР-тах шаардлагагүй болсон. Үүний хамгийн ойрын жишээг хэлье. 
Таны шахалтаар хууль зөрчиж хороодын Засаг дарга нар болон ажилтнуудыг чөлөөлөөд байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг эсэргүүцсэн иргэдийн цуглаан 4-р сарын 7-ны өдөр дүүргийн гадна талбайд болж өнгөрсөн. Энэ цуглааны зургийг өөрийн хувийн Фэйсбүүк дээрээ тавьсан СХД-ийн тамгын газрын ажилтан, давхар биетэй эмэгтэйг дарга нар нь ажлаа өг гэж дарамталж байна. Ийм байхад ЛАЛАР-тахгүй яах юм бэ? ..
Танд Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа байх, тасалгаанаасаа гараад 26 жилийн өмнөх ардчилал шударга ёсны төлөө тэмцэгч Э.Бат-Үүлийн нүдээр нэг ажиглаач, таны тухайн үед хүсч байсан ардчилал энэ мөн үү. 

Таныг хүндэтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга АСАН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН С.МӨНХЧУЛУУН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex