"Монгол коммент"-ын М.Батбилэгийн гэр бүлд зориулсан хандивын тоглолтод урьж байна
Монгол түмний хайртай хүү "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгааг та мэдсэн биз. Түүний хайрт хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр хагалгаанд ороод байгаа юм. Тэрбээр Тайландын эмнэлэг 10 хувийн эдгэрэх баталгаа өгсөн боловч БНСУ түүнээс дээш хувийн эдгэрэх магадлалтай эмчилгээ амласан талаар бид өмнө нь хүргэсэн.
Тиймээс БНСУ-д ирэх тавдугаар сард дахин хагалгаанд орохоор болсон билээ. Иймд түүний гэр бүлд туслахаар монголын урлагийнхан нэгдэж "Бүтэн амьдралын төлөө нэгдэцгээе" хэмээн хандивын тоглолтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд Монгол бөхийн өргөөнөө 19:00 цагт ганцхан удаа зохион байгуулахаар болжээ.
Иймд та бүхэн хайртай хүүдээ сэтгэлийн дэм хайрлаж тоглолтын үзэхийн зэрэгцээ М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна.