Хүүхдүүд өөрийн гараар робот угсарч байна

1

Хүүхдийг багаас нь техник сэтгэлгээтэй болгож, зохион бүтээх, сэтгэн бодолтыг хөгжүүлдэг БрэйнТайм сургалтын төвд 7-18 насны хүүхдүүд өөрийн гараар робот угсарч техник сэтгэлгээ, ур чадвар, эв дүйгээ олж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж байна. Өнөөдөр хамгийн эрэлттэй байгаа 10 мэргэжлийн 7 нь инженер, технологийн мэргэжил байдаг. Бараг л бүх юм автомат болж, роботжиж байгаа энэ үед техник сэтгэлгээ, технологийн мэдлэг хамгаас чухал болж байна. Хүүдийг аль болох бага наснаас нь техник сэтгэлгээг хөгжлүүлэх тоглоом тоглуулж, гарын ур дүй, угсарч эвлүүлэх, бүтээн цогцлоох сэтгэлгээг хөгжүүлэх ёстой. Хэдий эрт эхлүүлэх тусмаа л сайн байдаг. Брэйнтайм төвд ирж буй хүүхдүүдийг ажиглаж байхад багаасаа угсардаг тоглоомоор тоглож өссөн хүүхдүүд хичээлээ хурдан ойлгож, гарын ур дүй илүү хөгжсөн, бүтээлч сэтгэлгээ нь ч илүү байгаа нь ажиглагддаг байна. 

Энэ төв одоогоор 7-18 насны хүүхдүүдэд сургалт явуулж байгаа. Түүнчлэн насанд хүрэгчид ч сургалтанд хамрагдах тохиолдол нэмэгджээ. Удахгүй 4-6 настай хүүхдүүдийн роботын сургалтыг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Сургалтанд хамрагдсанаар гар оролцож аливааг бүтээж байна гэдэг нь тархи хөгжих үндэс болдог, хүүхдүүд сургалтанд сууснаар зохион бүтээх авьяас чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ аливаа зүйлийг дэс дарааллаар эмх цэгцтэй хийж сурч, зорилго тавин ажиллавал хүссэн зүйлээ өөрийн гараар бүтээж болдог гэсэн сэтгэлийг өөртөө би болгодог байна. Робот-электроник гэхээр хөвгүүдэд зориулсан гэсэн ташаа ойлголт эцэг эхчүүдэд байдаг. Гэтэл охид ч хөвгүүдээс дутахааргүй бүтээж, угсар ч чаддаг байна. 

 

Энэхүү роботын сургалтын өвөрмөц онцлог болон хүүхдүүдийн сонирхлыг татсан зүйл нь эхний хичээлээс эхлэн өөрийн гараар робот угсарч, түүнийг өөрийн гараар амилуулж, ажиллаж байгааг нь харах нь хүүхдүүдэд сайхан гоё мэдрэмж төрүүлдэг байна. Роботын ертөнц сонирхолтой. Учир нь энгийн тоглоомтой харьцуулбал түүнийг өөрийн хүслээр өөрчилж, үйлдэл нэмж хасах, сайжруулан, өөрийн хүслээр тоглох боломжтой байдаг. Хүүхдүүдэд би чадлаа, би чадаж байна гэсэн ойлголт төрж өөртөө итгэл дүүрэн болдог байна. Брэйнтайм сургалтын төв олон улсын СТЕМ хөтөлбөрөөр явагддаг бөгөөд энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхлыг өдөөж, багшийн оролцоо аль болох багатайгаар хүүхдийг өөрөөр нь хөгжүүлэх арга юм. Хүүхдэд онол заахаас илүүтэйгээр практик үйл ажиллагааны явцад шинийг сурах боломж олгодог. CTEM гэдэг нь англиар Science – шинжлэх ухаан, Technology - Технологи, Engineering – Инженерчлэл, Maths – математик гэсэн үгийн товчлол юм. 

Брэйнтайм сургалтанд хамрагдсан хүүхдүүд цаг барьж сурдаг, энгийнээс төвөгтэй асуудлуудыг өөрсдөө шийдэх дадалтай болдог, үе тэнгийн сонирхол нэгт хүүхдүүдтэй нөхөрлөж багаасаа зөв хоббигоор дагнан хичээллэх боломжтой байхаас гадна, логик болон техник сэтгэлгээтэй болж, аливаа зүйлсийг эмх цэгцтэй, дэс дарааллаар хийж сурна, тооны хичээлдээ сайжирдаг, урьд урьдынхаасаа илүү сонирхолтой ур шаардсан зүйлс угсарч зохион бүтээж сурдаг, өөртөө илүү итгэлтэй болж, багаар ажиллах, бусадтай эв түнжинтэй байх гэх зэрэг олон дадал чадвар эзэмшдэг байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex