Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу

5

 

Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу

 

Иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг цахимд бүртгүүлэн азтан болчих юмсан гэх "ёндоо”-той хүсэлдээ хөтлөгдөөд хэдэн сар болж байна. 2016 оны гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор нэгдүгээр сарын 27-ны өдөр "Оргил” худалдааны төвийн Амгалан салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй иргэн 400 сая төгрөгийн азтан болсон. Тэр үед хүн бүр л "Яасан аз нь атгандаа багтсан хүн бэ” гээд эрэл хайгуул хийсэн боловч уг азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас тэгсхийгээд замхарсан.

 

Сүүлд харин Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн азтан болсон гэж мэдэгдсэн. Гэсэн ч хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дээрх хоёр эрхмийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Ц-ийн бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлэн хуурамч баримт бүрдүүлсэн болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. QR код гэдэг нь тухайн баримт Гааль, татварын ерөнхий газрын төхөөрөмж, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог юм билээ. Энэ дагуу шалгалт хийгээд хуурамч болохыг хэдийнэ тогтоочихсон ч иргэн Ц одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэр бүү хэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон.

Иргэн А-ын баримтын QR код арилсан тул үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө л манай энэ ч найз, тэр ч хамаатан 400 саяын азтан боллоо гээд л шуугиж байсан нөхөд өнөөдөр харин ялтан боллоо гээд жигших маягтай болчихсон явах юм. Өнөө хоёр чинь юун азтан болохтой манатай хуулийн байгууллагад шалгуулаад баларч л явна.

Бид ер нь хийж бүтээе гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн азанд илүүтэй найддаг гэдэг нь сүүлийн үед улам ч тодорхой харагдах боллоо. НӨАТ-ын 400 саяын азтан болсон гэх энэ хоёр хүнийг хэлж байгаа юм биш. Бид өөрсдийгөө харахад л нэгдүгээрт аз, ёндоо гэдэг зарчим үйлчилж байгаа нь нэн тодорхой болоод байгаа. Монголчууд брэндийн дэлгүүрийг "дэлбэлдэг” гэдгээрээ дэлхийд алдаршиж байна. Нэг их сайхан гэмгүй нөхөр бараа авах гэж байгаа юм шиг ороод л хулгай хийгээд гардаг. Ялангуяа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нөхдийн хулгай хийж буй бичлэг Солонгосын телевизүүдээр үе үе цацагдаж мөрөөрөө хөдөлмөрлөж яваа зарим нөхдөө хүнд байдалд оруулна. Өөрсдийгөө "Энэ хулгайч монгол” гэдэг нүдээр хялалзан харахад хүргэдэг. Дан ганц БНСУ гэлтгүй бусад оронд байгаа Монголын консулудын хийдэг ганц ажил нь хулгай хийсэн иргэдээ ямар нэгэн байдлаар эх оронд нь буцаах байдаг талаар консулууд ярьдаг. Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг ч ширэн нүүрлэсэн хэдийнхээ өмнөөс бас л нүүрээ улалзуулдаг байлгүй.

Дэлхийтэйгээ зэрэгцэж хөгжих ёстой гэж ярьцгаадаг монголчууд ийм хүмүүжилгүй ард түмэн болчихож. Муу, муухай зүйлд увайгүй ард түмэн болчихоод байна. Бидний нэн тэргүүнд хийж чаддаг ганц зүйл бол худал хэлж, хулгай хийх. Үүнийгээ бүр гарамгай сайн хийнэ гээч. "Тэр ажлыг хийчих дээ” гэсэн бол хэдэн өдрөөр ч хамаагүй улдаж чаддаг "чөдөр” ард түмэн. "Хийгээд бүтээчих” гэхээр түмэн шалтаг тоочоод Н.Энхбаяр эмнэлэгт байхдаа "Би юу ч сонсохгүй байна” гээд чихээ бөглөдөг шиг "Юу ч сонсоогүй ш дээ” гээд хөдөлнө өө л гонж. Хулгай хий гэсэн бол ямар ч асуудалгүй арга эвийг нь олоод есөн шидээр нь хулгайлаад ирдэг. Сүүлийн үед "Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд...” гэдэг үг моодонд орсон. Чингисийн гэж цээжээ дэлддэг монголчууд ингэж амьдарч болохгүй.

Монголчуудын өөр нэг гарамгай чадаж байгаа нэг зүйл нь амжилтад хүрсэн нэгнээ үзэн ядах. Ам уралдан байж зүхдэг. Бид ийм нэг тогоотой. Үүнийгээ "Тамын тогооны үлгэр” гээд нэрлэчихсэн. Энэ үлгэрийг бүгд мэддэг, тийм байж болохгүй гэдэг хэрнээ ярьснаасаа дандаа эсрэг явдаг. Өнгөтэй өөдтэй, мөнгөтэй яваа нэгнээ зүгээр сууж байгаад хулгай хийгээд баяжсан гэж боддог. Энэ бодлоо туйлын үнэн гээд итгэчихийг нь яана. Бүгд хулгай хийж байхад би юугаараа дутдаг юм гэсэн атгаг бодолдоо хөтлөгдөн хулгай хийнэ гээч. Ингээд л дээр, дооргүй хулгайч болдог. Гэхдээ амжилтад хүрсэн бүх хүн ийм замыг сонгосон уу гэвэл үгүй. Бодит амьдрал дээр тэдгээр хүмүүсийн дийлэнх нь цаг наргүй зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр шимээр хөрөнгө чинээтэй болсон байдаг. Цөөн хэдэн хүн хулгай хийж хөрөнгөжсөн байж болно. Түүнээс олон нь ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж явна. Баячуудад атаархагчдыг унтаж байхад нь, зугаа цэнгэл хөөцөлдөн наргиж доргиж явахад нь тэр хүмүүс уйгагүй хөдөлмөрлөж байсныг харамсалтай нь ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй. Баячуудыг үзэн яддаг хэрнээ үнэндээ бол бүгдээрээ баян цатгалан амьдрах хүслийнхээ боол нь болчихсон явдаг. Нэг үгээр хэлбэл баян болох донтой болсон байдаг л даа. Гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулахгүйгээр сайхан амьдрах хүсэл нь хийж бүтээх оргилуун мөрөөдлийг нь дарчихсан байдаг тул сайн сайхан яваа нэгнийхээ хөлнөөс чаргууцалддаг. Зарим нь зангуу шиг наалдчихна. Өөрт байгаа бүхий л эрчим хүчээ баян болох мөрөөдөл, өөрөөсөө толгой илүү яваа нэгнийг зүхэхэд бус ажил хөдөлмөр хийхэд шингээцгээе. Бид ингээд сурчихвал юун НӨАТ-ын азтан болж 400 сая төгрөгтэй болох. Хэдэн 400 саяар нь олох боломжоо бид алдаад байна. Нэг үгээр хэлбэл хөдөлмөрийг шүт, бүтээж амьдар гэх гээд байгаа юм.

Хэдий болтол "Номин”-гийн сугалаанд оролцох гэж үйлээ үзэж, хэзээ 400 саяын азтан болно гэж тэнгэр харж хэвтэх юм бэ. Алтан нар гэрлээ хүн бүхэнд тэгш хайрладаг. Баяжих боломжийг бүх хүний өмнө тэгш орхичихсон байгаа. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь харин та бидний асуудал. Монголчууд юу ч бүтээх хүсэлгүй зүгээр л "дарга” болж албан тушаалд хүрч, хэмжээлшгүй их мөнгийг олох гажиг сэтгэхүйтэй болчихлоо. Монгол хүн юу ч бүтээдэггүй хэрнээ өөнтөглөх тогтолцооноос салах цаг ирснийг бүгд ярьдаг. Одоо харин хийж хэрэгжүүлэх цаг нь болчихоод байна. Амьдралыг хаа сайгүй байдаг хямдхан хөнгөн зууш гэж боддог сэтгэхүйгээсээ салж чадвал мөр зэрэгцэн бүгдээрээ хөгжих, сайхан амьдрах боломж бий. Монголын гурван сая иргэнийг бүгдийг нь 400 саяар тэтгэдэг аз гэж хаа ч байхгүй. Хийж бүтээгээд явбал бүх хүний атганд аз, ёндоо зэрэгцэн буйг мартаж болохгүй. Үүнийг ойлгож, хэрэгжүүлэхгүй бол азтанаар тодрох гэж аргаа барсан үйлдэл хийж байгаад эрүүгийн хэрэгт татагдаж болзошгүй байна шүү, монголчууд аа.

Энхбаатарын Энхболд 

Өдрийн сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex