Иракт дахиад "Реал Мадрид"-ын 12 фанатыг хөнөөлөө
Испанийн "Реал Мадрид”-ын 12 фанатыг хөнөөсөн аймшигт хэрэг Иракт гарчээ. Нийслэл Багдадаас 60 орчим километрийн зайд оршдош Баакуба хотноо алан хядагчид ийм хэрэг үйлджээ. Тус хотоос холгүй орших Балад хотноо энэ сарын эхээр "Реал Мадрид”-ын 16 фанатыг хөнөөсөн хэрэг өмнө нь гарсан.
Алан хядагчид фанатууд руу гэнэт гал нээж, 12 хүний аминд хүрч, 8 хүнийг шархдуулжээ. Алан хядагчдыг баривчилж чадаагүй гэнэ. Иракийн төр засгийн мэдээллээс үзвэл энэ алан хядах ажиллагааг Исламын улс байгууллагынхан үйлдсэн ажээ.
Р.Гэгээ