Дараах газруудад халуун ус хязгаарлана
Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байгаа талаараа "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИС, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Эрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Төв цэнгэлдэх орчмын орон сууц албан газрууд, Нархан, Жаргалан, Оддын хотхон орчмын орон сууцны хорооллын төв шугамын засварын ажлыг хугацаанаас өмнө хийж, хэрэгцээний халуун усыг залгасан.
Мөн 93-р сургууль орчмын орон сууц, Дүүхээ худалдааны төв орчмын засварын ажлыг графикт хугацаанаас 7 хоногийн өмнө дуусгаж хэрэгцээний халуун усаар хангаад байна.
Өргөө кино театр, МҮОНРТ, 6-р бичил хороолол, Эх нялхас, Төмөр замын удирдах газрын орчим, Барс захын хойд талын орон сууцны хороолол аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангадаг төв шугамын засварын ажлыг уртасгасан цагаар ажиллаж хугацаанаас нь 1 хоногийн өмнө буюу 5 сарын 30-нд хэрэгцээний халуун усаар хангав.
Тэгвэл тавдугаар сарын 30-наас энэ сарын 10-ны хооронд дараах газруудад шугам, тоноглолын засварын ажлууд хийнэ.
- -Үндэсний Соёл Амралтын хүрээлэн
- -Хүүхдийн ордон
- -Баянгол зочид буудал
- -220 мянгат
- -УДЭТеатр
- -Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31 дүгээр объект
- -ОХУ-ын Элчин сайдын яам
- -УИД
- -40, 50 мянгатын орон сууц
- -Уран ган ХХК
- -Нарны хороолол
- -Нийслэлийн авто тээврийн газар орчмын орон сууц, албан газрууд
- -Хараа зочид буудал
- -Эмийн завод
- -Саруул төв
- -Голомт хотхон
- -5 дугаар хорооллын баруун талын хэсэг
- -19 дүгээр хороолол
- -Хан-Уул дүүрэг
- -Автобус-1
- -Атар өргөө
- -"Аварга” дээд сургууль
Сэтгэгдэл байхгүй байна.