Ерөнхий сайд Спортын төв ордонд саатжээ

0

 

Ерөнхий сайд Спортын төв ордонд саатжээ

 

Яг хоёр сарын дараа, наймдугаар сарын 3-нд зуны олимпийн 31 дүгээр наадам Бразилийн Рио де Жанейро хотод хөшгөө нээнэ. Хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том баяр олимпийн наадамд монгол тамирчид олноор "зодоглох” гэж буй энэ үед  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын спортынхны их өргөө Спортын төв ордонд зочиллоо. Ерөнхий сайд эхлээд жүдо бөхийн шигшээ багийн зааланд ороход, МЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга О.Пагва угтаж авсан юм. Зааланд "Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан жүдочдоос Н.Түвшинбаяр аварга л харагдсангүй. О.Пагва дарга шигшээ багийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярих зуураа "Буянт-Ухаа” спорт цогцолборт ирэх сард болох "Чингис хаан” цомын аварга шалгаруулах тэмцээн зохион явуулахад шаардлагатай 100 сая төгрөгийг даруйхан гаргаж өгөхийг хэлээд авсан. 

 


Ерөнхий Сайд дараа нь хүндийг өргөлтийн шигшээ багийн заалыг зорьсон. Тэнд саяхан олимпийн наадамд оролцох эрхээ авсан М.Анхцэцэгээс авахуулаад  шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийдэг залуус бараг бүгд цугласан байлаа. Ерөнхий сайд М.Анхцэцэгт тусгайлан баяр хүргээд олон улсын стандартад нийцсэн хоёр ч тоног төхөөрөмж гаргаж өгөхөө амлав. Тус зааланд хүндийг өргөлтийн тамирчдаас гадна чөлөөт бөх, жүдо, үндэсний бөхийнхөн ирж бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн заалаар ороход нь Ерөнхий сайдыг ирэхийг урьдчилан мэдсэн баг тамирчид рапорт өгөхөд бэлэн зогсч байлаа. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр рапорт өгсний дараа "Удахгүй АНУ-ын Лос Анжелес хотод чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүнээс гурван тамирчны виз гарах боломжгүй болчихлоо. Үүнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр буруутай” хэмээн тэрээр "буруутай этгээдийн” улаан нүүрэн дээр нь хэлж орхив. 


Хаана яаж үүссэн асуудал энд хүрээд яваа юм бол гэж бодогдож байлаа. Мөн Ерөнхий сайд шигшээ багийн тамирчдын фитнес заалаар зочилсон. "Рио-2016”-гийн паралимпод пауэрлифтингийн төрлөөр оролцох эрхээ авсан Э.Содномпилжээ тэнд бэлтгэл сургуулилтаа ид хийж байлаа. Ч.Сайханбилэг өөрөө Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч. Түүний сонирхдог спортын төрлөөр олимпод оролцох эрхээ хүртсэн тамирчинтайгаа уулзаж, халуун дотно яриа өрнүүлэв. Э.Содномпилжээ цээжиндээ 220 кг-ын туйван өргөж Ерөнхий сайдад бэлэг барьсан юм. Дараа нь Спортын анагаах ухааны албаны өдөр тутмын ажил хэр явагдаж байгаатай танилцав. Тус газрын дарга Ч.Насанбат гадны чанартай эм, витаминаар шигшээ багийн тамирчдыг тогтмол хангаж байгаа тухай дуулгасан юм. 


Энэ үеэр 60 мянган ам.долларын үнэтэй бэртэл гэмтэл эмчилдэг сүүлийн үеийн аппаратаа ажиллуулж үзүүллээ. Ерөнхий Сайд шигшээ багуудын үйл ажиллагаатай танилцах явцдаа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийнхөнд АСЕМ-аас өмнө гадна талбайгаа тохижуулахыг үүрэг болгосон бол Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад Спортын төв ордныг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан шийдвэрлээрэй гэж үүрэгдсэнээр түүний Спортын ордонд хийсэн "аялал" өндөрлөсөн юм. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex