Айраг буюу гишүүний ач тус
Нутаг нутгийн онцлогоос хамаараад дээрх ургамлыг гишүүнэ эсвэл айраг гэж нэрлэх нь бий.
Монгол нутгийн минь хаа сайгүй л ургадаг энэхүү ургамал олон олон ач тустай гэнэ шүү. Жишээлбэл: Үрэвсэл болон нянгийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Харшлын эсрэг үйлчилгээтэй.
Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчлэнэ.
Кальци болон зүрх, бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй. Зүрх судасны өвчинг анагаадаг шалтгаан нь холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг. Судлаачид энэхүү ургамалд 40 гаруй төрлийн полифенолын холимог байгааг тодорхойлсон бөгөөд олон төрлийн өвчинтэй тэмцэгч пигментийг ч бас агуулсан байдгийг тогтоосон байдаг.
Мөн торт, жүүс, шэйк, чанамал хийх зэргээр хэрэглэх ч боломжтой. Түүнчлэн навч нь хортой байдаг тул зөвхөн ишийг нь хэрэглэдэг байна