АН-ынхан тусдаа үнэмлэхээ авна
Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа. Уг арга хэмжээ 11.00 цагт Төрийн ордны их танхимд болсон бөгөөд АН-аас нэр дэвшигчдээс бусад бүх нам, эвслийн гишүүд болон бие даагчид ирж үнэмлэхээ гардаж авсан юм.
Харин АН-ынхан тусдаа 15.00 цагт үнэмлэхээ гардаж авна гэдгээ мэдэгдэв. Эрх баригч АН-ынхан Сонгуулийн хуулиа үл хүндэтгэн тусгай эрх эдлэх гэж оролдсон нь яг үнэндээ өөрсдийг нь муухай харагдууллаа. АН-ын гишүүд сонгуулийн зураг авалттай учраас үнэмлэх гардаж аваагүй гэх яриа Төрийн ордонд гарч байна. Гэхдээ ийм чухал арга хэмжээтэй давхцуулсаныг бодвол өөр шалтгаан ч бас байж мэднэ.
Нөгөө талдаа СЕХ эрх баригчдад тусгай үйлчилгээ үзүүлж, нэг ажлыг хоёр удаа давтан хийж байгаа бололтой. Олон нийтбусад өрсөлдөгчдөө үл хүндэтгэж сонгуулийн дүрэм, журмыг үл тоолоо хэмээн АН-ыг шүүмжилж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.