Б.Мэдрээ оффшор бүсэд хамааралтай юу

0
Нийгмээрээ оффшор дансийг жигшиж эхлэв. Үүнээс үүдээд оффшор данстнууд ад болж үүний эсэргүүцэгчид сонгуулийн шоу хийж байна. Гэтэл өөрөө оффшорт хамааралтай хирнээ үүнийг эсэргүүцэж, шоудах гэдэг хэр бодитой харагдах юм бол мэдэхгүй юм.

Өчигдөр Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ ярилцлага өгөхдөө оффшорын талаарх асуултад "Энэ асуудалтай дэлхийн G 8-аас эхлээд дэлхийн бүх л орнууд тэмцэж байгаа. Одоо удахгүй болох Их наймын хурлаар зөвхөн офшор дансны асуудлыг хэлэлцэнэ. Улстөрчид нь авлига авсан мөнгөө офшор дансанд нууж байх шиг байна, бизнес талынхан татвараас нуусан мөнгөө тийш нь хийж байх шиг байна. Энэ буруу. Энийг өмөөрөх ёс зүйн болон эдийн засгийн эрх байхгүй. Одоо хүмүүс "Байж болно ш дээ” гэж ярих гээд байна. Манайхан хааж нуугаад байна, тэр 49 хүн нь хэн юм бэ, улстөрчид, бизнесмэн нь хэн юм бэ гээд гаргаад ирэх ёстой. Тэгээд харахаар улстөрчдийг авлигын мөнгө мөн үү гэдгийг мөрдөн шалгах ёстой, бизнесмэнүүдийг татвараас яагаад зугтаалгасныг, ер нь зугтаалгасан байх, онолоороо тэрийг зөвтгөх арга байхгүй. Энэ 49 зөвхөн Панамын цааснаас гарч ирж байгаа болохоос дэлхийд маш олон офшор бүс байгаа, нэг л газар дэлгэгдсэнээс болж манайхаас 49 хүн байна гэхээр  цааш нь ухвал хэдэн ч хүн гарах юм бүү мэд. Эднийг зөвтгөөд хэрэггүй.

Одоо офшорт нуусан мөнгийг оруулж ирж, татвар энэ тэрийг төлүүлж, эргэлтэнд оруулах ёстой байх. Ирээдүй хойч үе маань бохир биш, эрүүл нийгэмд амьдрах ёстой. Тийм учраас тэмцэх ёстой, шалгах ёстой, бүх юм нь хууль ёсны дагуу нотлогдож батлах ёстой. Хаацайлж хэрхэвч болохгүй.” хэмээн сүржийн хариулт өгчээ.

Гэтэл "Шилэн” хэмээн нэрлэгдээд байгаа Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа "Худалдаа хөгжлийн банкны 65.83 хувийг Люксембургийн оффшор Globull Investment and Development S.C.A. эзэмшдэг” хэмээн мэдээлжээ.



Тэгэхээр татваргүй оффшор бүсэд Б.Мэдрээ Ерөнхийлөгч огт хамааралгүй гэж хэлэхэд хэцүү болж таарж байна. Магадгүй эрхэм Ерөнхийлөгч энэ талаараа ямар нэг тайлбар өгөх биз.

Б.Мэдрээ болон Худалдаа хөгжлийн банктай холбоотой хуудуутай баримтууд үүгээр зогсохгүй бололтой. Азийн хөгжлийн банкны 2008 оны тайланд Худалдаа хөгжлийн банкны тухайн үеийн ханшаар 2.78 сая долларын өртөг бүхий хувьцаагаа АНУ-д дөнгөж байгуулагдсан US Global хэмээх оффшор компанид зарсан гэжээ. Хамгийн сонирхолтой нь уг тайланд US Global гэх энэхүү компани нь 100 хувь монголчуудын байгуулсан компани болохыг дурьдсан байгаа юм. Энэ үед ч оффшорыг өмөөрөх "ёс зүйн болон эдийн засгийн” эрхгүй эрхэм Худалдаа хөгжлийн банкны банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан нь сонирхол татаж байгаа юм.


Түүний хувьд УИХ-ын 2016 оны сонгуульд Сүхбаатар Багануур дүүргийн 59 дүгээр тойрог нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байгаа. Уг нь АН-ынхан "оффшор данстай хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ энэ нь сая доллараа таг мартдаг С.Баярцогтод үйлчлээгүй. Тэгэхээр Б.Мэдрээ захиралд ч бас намын даргын үг тусгалаа олно гэдэгт эргэлзээтэй.





 
Б.МОЛОР
Оллоо.мн
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex