Тархи нь үхэжсэн эхээс эрүүл саруул хүү төржээ
Португальд жирэмсний дөрвөн сартай байхдаа тархи нь үхэжсэн эх амаржиж, эрүүл саруул хүүхэд төржээ. Хүү 2350 грамм төрсөн бөгөөд жирэмсний 32 долоо хоногтойд нь эмч нар мэс заслыг аргаар төрүүлсэн байна.
Эх нь тархины дотуур цус алдалтын улмаас өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр тархи нь үхэжсэн гэж оношлогджээ. Гэвч ураг эрүүл саруул байсан учир гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөн жирэмслэлтийг үргэлжлүүлсэн аж. Энэ удаагийн тохиолдол тархи нь үхэжсэн эхийн ураг хамгийн удаан амьдарсан тохиолдол болж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.