Дэлхий дахин хүчирхийллийн улмаас 13,6 их наяд долларын хохирол амсчээ

0

 

Дэлхий дахин хүчирхийллийн улмаас 13,6 их наяд долларын хохирол амсчээ

 

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хүчирхийллийн улмаас дэлхий дахинд 13,6 их наяд долларын хохирол учирчээ.

 

Энэ тухай Лондонд нийтлэгдсэн Эдийн засаг, энх тайвны хүрээлэн / The Institute for Economics and Peace/ гэдэг байгууллагын "Дэлхий дахины энх тайвны итгэлцүүр” /Global Peace Index/ тайланд дурдсан байна.   

Хүчирхийллийн улмаас учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ бага зэрэг буурсан хэдий ч нэлээд өндөр хэвээр буюу дэлхийн ДНБ-ны 13,3 хувьд хүрээд байгаа аж. Уг судалгаанд дэлхийн хүн амын 99,7 хувь нь амьдардаг 163 орныг хамруулсан байна.

Эдийн засаг, энх тайвны хүрээлэнг үүсгэн байгуулагч Стив Киллелеа-гийн харьцуулан дурдсанаар, 13,6 их наяд доллар гэдэг бол дэлхийн хэмжээн дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээнээс 11 дахин их тоо юм.

Хэрвээ дээрх тоог манай гарагийн бүх хүнд хуваавал нэг хүнд нэг хоногт 5 доллар ногдох ажээ. Гэтэл ядуурлын босго үзүүлэлт хоногт 1,9 доллар билээ.

Хүчирхийллийн улмаас учирсан хохирол гэдэгт зэвсэгт мөргөлдөөнөөс учирсан хохирол /742 тэрбум доллар/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /2,5 их наяд/, дотоодын аюулгүй байдлыг хангахад зарцуулсан зардал /4,2 их наяд/ болон цэргийн зардлыг /6,2 их наяд/ оруулан тооцдог байна.

160 хуудас бүхий дээрх тайланд дурдсаныг үзвэл, сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий даяар цэргийн зардлын хэмжээ 10 хувиар буурсан боловч 1960 оныхоос илүү түвшинд байгаа аж. Цэргийн нийт зардлын 38 хувь АНУ-д, 10 хувь нь Хятадад ногддог байна.

Нөгөөтэйгүүр, иргэний дайнд татагдан орсон болон гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн зарим орнуудын хүлээж буй эдийн засгийн хохирол нь ДНБ-нийх талаас илүү хувийг эзэлдэг аж. Тухайлбал, Сири болон Иракт хүчирхийллийн улмаас учирсан хохирлын хэмжээ ДНБ-нийх нь 54 хувьд хүрдэг байна. Афганистаны хувьд энэ тоо 45 хувь болжээ. Эл үзүүлэлтээр эхний 10 орны тоонд Венесуэл, Өмнөд Судан, Гондурас, Колумб, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, БНАСАУ болон Лесото орсон байна.

2007 онд бизнес эрхлэгч Стив Киллелеа-гийн үүсгэн байгуулсан Эдийн засаг, энх тайвны хүрээлэн нь Сидней, Нью-Йорк болон Мехикод салбартай юм.  


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex