Туркэд цагдаа нарын онилсон халдлага дахин болов
Туркэд цагдаа нарыг онилсон халдлага дахин болсны улмаас гурван хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ.
Мидьят хотын цагдаагийн газрын ойролцоо лхагва гарагийн өглөө болсон уг халдлагыг Курдын босогчид үйлдсэн гэж Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдлээ. Энэ хот зүүн урд зүгт Сиритай залгаа хилээс нь 40 орчим км зайтай оршдог ажээ.
Дүрс бичлэгээс үзвэл, эвдэрч гэмтсэн барилгаас хар утаа суунаглаж, хэргийн газарт хүмүүс бөөгнөрсөөр байна.
Уг халдлагыг Туркийн Засгийн газраас Курдистаны ажилчны намын /КАН/ эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны хариуд үйлдсэн байж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд таамаглаж байна. Туркийн эрх баригчид КАН-ыг террорист бүлэглэл гэж үздэг юм.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Истанбул хотод цагдаагийн газрын машиныг явж байхад нь дэлбэлсний улмаас 11 хүн, тэдний дотор энгийн иргэд амь үрэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.