Ирэх долоо хоногоос саналыг хуудсыг хэвлэж эхэлнэ
Сонгуулийн ерөнхий хороо ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Нийт 595 төрлийн саналын хуудсыг хэвлүүлэх аж.
Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичигдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.