МОНГОЛ АРДЫН НАМ СОНГУУЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА
Монгол Ардын Намын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордны долоон давхарт яг одоо эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын удирдлагууд, УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид болон эгэл жирийн гишүүд дэмжигчид оролцож байна. Түүнчлэн улс төрийн ууган хүчний сонгуулийн нээлтийг сурвалжлахаар олон хэвлэл мэдээллийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Нээлтийн үгийг Монгол Ардын Намын дарга М.Энхболд хэлэх аж.
Сэтгэгдэл байхгүй байна.