Евро 2016: Францын шигшээ Пайетын гоолоор ялалт байгууллаа
Дөрвөн жилд нэг зохион байгууллагддаг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө Франц улсад эхэллээ.
15 дахь удаагийн тус тэмцээнд анх удаа 24 улсын шигшээ баг өрсөлдөж буй юм. Ингээд европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт эзэн орон Францын шигшээ болон Румын хооронд болсон юм. Тус тоглолтод Францчууд өрсөлдөгчөө эцсийн мөчид 2:1-ийн харьцаатай буулгаж авсан бөгөөд Арсенал клубын довтлогч О.Жиру 57 дахь минутад гоолдож "Евро-2016” тэмцээний анхны гоолыг оруулсан. Харин Румын шигшээгээс Станку тоглолтын 65 дахь минутанд тэнцээний гоолыг хийсэн. Ингээд тоглолт дуусахаас ганцхан минутын өмнө Вестхам клубын хагас хамгаалагч Димитри Пайет хожлын гоолыг орууллаа. Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд зохиогдох юм.
Ийнхүү нэр хүнд цар хүрээгээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог буурал тивийн аварга шалгаруулах тэмцээний талаарх шинэ содон мэдээллийг манай сайт хөлбөмбөгийн үнэнч фанатууддаа цаг алдалгүйгээр бүтэн сарын турш мэдээлэх болно. "Евро 2016"-тай холбоотой бүхий л мэдээллийг Zaluu.com сайтаас хүлээн авч уншаарай
Ч.Ган
Сэтгэгдэл байхгүй байна.