Португалын шигшээ нөхөрсөг тоглолтдоо хожлоо
Франц улсад ирэх сарын 10-ны өдөр эхлэх Европын аварга шалгаруулах тэмцээний өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгасаар байна. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг талбайдаа Норвегийг хүлээж авч, туллаа. Хэдийгээр Роналдо, Нани, Пепе зэрэг шилдгүүд нь энэ тоглолтод оролцоогүй ч гэсэн Португал өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан юм.
Тоглолтын 13 дахь минутад Куарежма тооны харьцааг нээсэн бол Геррейру 65 дахь минутад нэгийг нэмжээ. Харин 70 дахь минутад Эдер гүйцээж, багтаа ялалт авчирчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.