Оросын Хөлбөмбөгийн холбоо фанатуудад хандан уриалга гаргажээ
Оросын Хөлбөмбөгийн холбоо өөрийн улсын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд хандан, 2016 оны ЕАШТ болох хугацаанд Францад хууль ёс, нийгмийн дэг журам, ёс суртахууны хэм хэмжээг сахихыг уриалжээ.
"Өрсөлдөгч багууд болон тэдгээрийн хөгжөөн дэмжигчид, нутгийн оршин суугчдад хүндэтгэлтэй хандахыг бид та бүхнээс хүсч байна. Франц улсад байх хугацаандаа нийгмийн хэв журам, хууль дүрмийг сахин биелүүлнэ үү” хэмээн тус холбоо вэб хуудсаараа дамжуулан уриалга гаргажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.