Эмэгтэйчүүдийн шигшээг япон дасгалжуулагч ”чангална” Шинэ мэдээ 2015/09/16 0 Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал, Монголын эмэгтэй 14 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулахаар дөрвөн жилийн гэрээгээр Японы дасгалжуулагч багшийг сонгон шалгаруулж ажиллуулахаар болжээ. Ийнхүү Монгол багийг япон дасгалжуулагчтай болгох гэрээг үзэглэхээр Японы Элчин сайдын яам болон олон улсын Жайка байгууллагын төлөөлөгчдөөс гадна Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Дайни Кунияа, дэд ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн ноён Ташима Козо нар Монголд хүрэлцэн ирсэн байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос 2015 онд охид эмэгтэйчүүдийн УАШТ-ийг идэрчүүдийн УАШТ-ээс тусдаа болгосон төдийгүй өнгөрсөн долдугаар сарын 21-27-нд анх удаа охид эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг зохион байгуулсан билээ. Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй хөлбөмбөгийн 10 гаруй баг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.- See more at: http://www.wikimon.mn/content/63840.shtml#sthash.rQ0FD1Zn.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.