Н.Багабанди: Монголын төрд өндөр боловсролтой залуус ус агаар мэт хэрэгтэй байна

1
Н.Багабанди: Монголын төрд өндөр боловсролтой залуус ус агаар мэт хэрэгтэй байна

Монголын Төрд өндөр боловсролтой залуус ус агаар мэт хэрэгтэй байна. Миний мэдэх шинэ цагийн маш өндөр боловсролтой, шижигнэсэн залуусын нэг нь яах аргагүй Д.Цогтбаатар.

Д.Цогтбаатар миний гадаад бодлогын зөвлөх, төрийн сайдаар ажиллаж байсан, төрийн албаны дадлага туршлага сайтай, багаар ажиллах чадвартай, төрийн хүний ноён нуруутай, төрийн өндөр албанд зүтгэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн юм. Тэрбээ…р төрийн албаны бичиг хэрэг, гадаад хэлний өндөр чадвартай, олон улсын хууль, эрх зүйн чиглэлээр манай урдаа барьдаг боловсон хүчин болтлоо өсөж төлөвшсөн мэргэжилтэн.
Дэлхий ертөнц даяарших үйл явц ид хурдтай өрнөж байгаа өнөө цаг үед төрийн бодлого, түүний дотор төрийн гадаад бодлогыг тодорхойлон хууль тогтоох үүрэгтэй УИХ-д олон улсын харилцааны мэргэжилтэн маш их хэрэгтэй байна. Олон улсын хууль, эрх зүйн чиглэлээр бэлтгэгдсэн цөөн мэргэжилтний тоонд Д.Цогтбаатар зүй ёсоор орно. Өнөөгийн эдийн засгийн хямрал, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулахад гадаад харилцааны үүрэг нөлөө маш их байх нь тодорхой байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгогчид Д.Цогтбаатарыг өөрсдийнхөө элч төлөөлөгчөөр УИХ-д сонгоосой гэж эрхэмлэн хүсч байна. Хууль хэлэлцэн батлах, олон улсын гэрээ соёрхон батлах, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих зэрэг УИХ үндсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн сайдаар ажиллаж байсан, олон улсын хуульч Д.Цогтбаатар сонгогчдынхоо итгэлийг бүрэн дааж, сайн ажиллаж чадна гэж итгэж болно.
Д.Цогтбаатар хүний мөс, хүн чанар сайтай, илүү дутуу зангүй, хүнийхээ хувьд их зөв хүн. Д.Цогтбаатар хууль тогтоох дээд байгууллагад өндөр чадавхитай хүчин зүтгэж, нийслэл хот, Сүхбаатар, Дундговь дүүргийнхээ хөгжил дэвшил, хүн ардынх нь сайн сайхны төлөө чин шудрагаар хичээн зүтгэж ажиллаж чадна гэж түүнийг сайн мэдэх хүний хувьд бат итгэлтэй байна.

НАЦАГИЙН БАГАБАНДИ
2016 оны 6 дугаар Сар.


 
УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дамдины ЦОГТБААТАР-ын сонгуулийн штаб

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex