“ТОРГОНЫ ЗАМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСЛИЙН НЭГЖИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР

941

 


  1. Төслийн зохицуулагч:

Ажлын чиг үүрэг

  • Төслийн удирдагчийн шууд удирдлага дор дараах үүргийг гүйцэтгэнэ:
  • Төслийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Төслийн нэгжийн ажлыг хуваарилан төлөвлөж, явц, гүйцэтгэлийг хангуулах, төслийн удирдагчид тайлагнах;
  • Олгогдсон эрх, хэмжээний хүрээнд холбогдох олон улсын болон дотоодын байгууллагуудтай харилцах;
  • Хөрөнгө оруулалт татах, төслийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр ажиллах.

Тавигдах шаардлага

  • Аялал жуулчлалын чиглэлээр магистраас дээш боловсролтой байх;
  • Олон улсын байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагын ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх;
  • Олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр өргөн туршлагатай байх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байх.
  • Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр удирдах албан тушаалд ажилласан байх.
  • Ажилдаа идэвхи санаачлагатай байх, ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  1. Төслийн менежер (санхүү, хөрөнгө оруулалт, оффис хариуцсан)

Ажлын чиг үүрэг

  • Төслийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, тайлагнах;
  • Төслийн өдөр тутмын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбогдсон асуудлыг хариуцан ажиллах;
  • Судалгаа болон төслийн хэрэгжүүлэх арга хэмжээний эдийн засгийн тооцоо болон санхүүжилтийн хэсгийг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Санхүүгийн үндсэн програмуудыг эзэмшсэн байх;
  • Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

 

  1. Төслийн менежер (судалгаа, эвент арга хэмжээ хариуцсан)

Ажлын чиг үүрэг

  • Төслийн үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх судалгааны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг хариуцан ажиллах;
  • Төсөл үйл ажиллагааны чиглэлээр бусад байгууллага, судлаачидтай хамтран ажиллахад гэрээ хэлэлцээрийн төслийг бэлтгэх, гэрээний биелэлтийг хариуцах;
  • Дэлхийн АЖБ болон бусад байгууллагуудтай төслийн удирдагч болон зохицуулагчийн зааврын дагуу тогтмол харилцах;
  • Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн бий болгох, эвент арга хэмжээ зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Хууль эрх зүйн бакалавраас дээш боловсролтой байх;
  • Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрт 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.

 

  1. Мэдээлэл, сурталчилгааны менежер

Ажлын чиг үүрэг

  • Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн технологийн асуудлыг хариуцан ажиллах;
  • Төслийн үйл ажиллагааг бүх төрлийн цахим мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан сурталчлах, харилцах;
  • Сурталчилгааны эхийг төслийн удирдагчийн санал, зөвлөмжийг үндэслэн бие даан боловсруулах.

Бүрдүүлэх материал

  • Анкет, цээж зураг 1 хувь
  • CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

Доорхи хаягаар 2015 оны 9-р сарын 01-ний дотор ирүүлнэ үү!

Хаяг:Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Холбогдох утас:51-262131, 99993639

 

ЗӨВХӨН ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧТОЙ ЭРГЭЭД ХОЛБОГДОНО

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

941 сэтгэгдэл