Бясаа шавьжны үүр болсон Налайхын эмнэлэгээ яах вэ Х.Болдбаатар даргаа

0

 Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн салбар буюу нутгийн хүмүүсийн хэлж заншсанаар хойд эмнэлэгийн дотрын тасагт бясаа үүрлээд олон сар болж байхад дүүргийн удирдлагууд, ЭМН-ийн дарга нар ямар ч арга хэмжээ авахгүй байснаас нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Хойд эмнэлэг нь 3 давхар бөгөөд 1-р давхарт нь мэс заслын тасаг, 2-р давхарт нь дотрын тасаг, 3-р давхарт нь эмэгтэйчүүдийн тасаг тус тус байдаг. Өнгөрсөн 2-р сараас эхлэн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүд эмнэлгийн байранд бясаа явж байгаа, эмчлүүлэгч иргэд бясаанд хазуулсан талаар гомдол санал удаа дарааллан гаргаж эхэлсэн боловч дүүргийн ЭМН-ийн дарга Б.Эрдэнэбат ямар ч арга хэмжээ аваагүй байна. Бөөн оочер дараалал болж арай хийж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн биш бясаанд хазуулсан иргэд эмчилгээгээ дутуу хийлгээд хурдан эмнэлэгээс гарахын түүс болсон байна.

 Эмнэлэгийн удирдлагууд бясааг устгахын тулд дотрын тасгийг 14 хоногийн хугацаатай хааж 14 өвчтөнг гэрт нь, хүнд өвчтэй хоёр хүний нэгийг нь мэс заслын тасагт нөгөөг нь эмэгтэйчүүдийн тасагт шилжүүлэн дотрын тасагт хор цацсан гэнэ. Түр хаагдсан дотрын тасаг 2016 оны 6-р сарын 20-оос ажиллаж эхлэх юм байна. Харин хорноос дайжсан бясааны сүрэг доошоо мэс заслын тасаг, дээшээ эмэгтэйчүүдийн тасаг руу нүүдэллэн эмнэлэг даяар бясаа тархах нөхцөл байдал үүсчихээд байгааг өвчтөнүүд нь хүртэл шүүмжлэн ярьж байна. Эмнэлэгт нь бясаа үүрлэж, өсч үржээд байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага мэдсэн эсэх нь бас эргэлзээтэй. Тус байгууллагын сайтыг үзэхэд энэ талаар ямар нэгэн хяналт шалгалт хийсэн эсэх талаар мэдээлэл тавигдаагүй байна. Аль эсвэл дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ЭМН-ийн дарга Б.Эрдэнэбат нар үнэн бодит байдлыг ард түмнээс нуухаар шийдсэн байж ч болох. Дундад зууны болхи бүдүүлэг байдал тэртээ хойно үлдэж соёлжиж иргэншсэн өнөө цагт эрүүл мэндийн байгууллага бясааны үүр болчихоод байгаа нь туйлын харамсалтай.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex