Хүүхдүүд эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрч байна
Ховд аймагт Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өнгөрсөн саруудад том багаггүй улаан бурхан өвчин гарч, тархаж эмнэлгийн ачааллыг ихэсгэж байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасаг амьсгалын замын халдаварт өвчин, уушигны хатгаа газар авч 40 ортой хүүхдийн тасагт 120 хүүхэд хэвтэж, цаана нь өчнөөн ханиад хатгаатай хүүхдүүд 103 дээр хүлээгдэж, ор хүрэлцэхгүй, эмчилгээ авч чадахгүй байна.
Жил бүр хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлэх орны хүрэлцээгүй, ачаалал ихэсдэг байдал нь бага насны хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэж үзэж болохоор байгаа юм.
Учир нь Ховд аймгийн хүн амын тоо жил бүр өсөн нэмэгдэж, төрөл нэмэгдэж хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа үед хүүхдийн эрүүл мэндийн асуудалд эмнэлгийн болон аймгийн удирдлагууд анхаарал хандуулахгүй байна.
Жил бүр 40 хөн хүүхдийн ортой эмнэлэгийн тасагт 120-200 хүүхэд хэвтэх дараалал хүлээж, ачаалал үүсгэж, хүүхдүүд тав тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа ажээ.
Аргаа бараад эмнэлгийн гадна талд байрлах нэг давхар хуучин эхчүүдийн амрах байрны дөрвөн жижиг өрөөг гаргаж өгөөд ч хөл гишгэх зайгүй, нэг өрөөнд 5-6 хүүхэд сахиур, эргэлтээр ирж байгаа хүмүүс хөл толгойгүй холхиж байна. Өдөрт нэг удаа нойтон цэвэрлэгээ хийж байгаа ч хүүхдийн эргэлтээр орж гарч байгаа хүмүүс ч эмх замбараагүй байна.
Хүүхдийн тасгийн сувилагч нар тарианы өрөөндөө өвчтэй хүүхдүүдээ хүлээн авч эмчилж байна.
Хүүхдийн эмч нар амьсгалын замын өвчнийг агаарын бохирдол,орчны нөлөө машины утаа зэргээс шалтгаалж, нөгөө талаар цагаан сараар айл хэсэж, хүүхдээ даруулж, ханиад хүрсэн даруйд эмчид хандахгүй хүндрүүлсний дараа ирж, ачаалал үүсгэж байгааг хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүүхдийн тасагт ханиад хатгаа тусаж өвдсөн хүүхдийн тоо буурахгүй, дээр нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ор хүрэлцээгүй учир эцэг, эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн гадуур тариа хийлгэж үр дүн өгөхгүй улам хүндрүүлэх зэрэг бэрхшээл тулгамдсан, халуун сэдвийн нэг болоод байна.
А.Бямбасүрэн
Сэтгэгдэл байхгүй байна.