Зөгийн балын тусламжтай хөмсгөө засацгаая
Америкийн "www.wikihow.com” зөгийн балын тусламжтай хөмсгөө янзлах болон цэвэрлэх аргаас нийтэлжээ.
Алхам №1
Танд нэг халбага зөгийн бал, хоёр халбага бор чихэр болон тэднийг холих модон савх, мөн зөгийн балаа хөмсөгний ойр орчимд түрхэх хавтгай мод хэрэгтэй.
Алхам №2
Зөгийн бал дээрээ элсэн чихрээ хийгээд сайтар хутга.
Алхам №3
Дараа нь зөгийн балаа зууханд хий. Үргэлжлэх хугацаа 30-35 секунт.
Алхам №4
Ийнхүү халаах нь элсэн чихрийг зөгийн баланд уусгах зорилготой юм.
Алхам №5
Халуун зөгийн балаа бага зэрэг хөргөөгөөд модон хавтгай савх дээрээ тавиад хөмсөгнийхөө илүүдэл хэсэг орчимд түрх.
Алхам №6
Зөгийн балаа түрхсэний дараа нимгэн нааламхай даавууг дээрээс нь тавиад тат.
Алхам №7
Дараа нь та тэжээлийн тос түрхээрэй.
Алхам №8
Энэ аргыг хэрэглэснээр таны хөмсөгний хэлбэр сайжрах болно.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.