С.Үнэнийг баянзүрхчүүд дэмжиж байна
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчид сонгогчидтой уулзалт хийж эхлээд байна. Энэ удаагийн сонгууль "Э.Бат-Үүл баатраа багаар нь дэмжие” гэсэн уриан дор нийслэлийн Ардчилсан нам оролцож байна. Өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийсэн, хариуцлагатай ажилласан боловсон хүчнүүдээ нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн аж. Тэдний нэг нь Баянзүрх дүүрэгт НИТХ-д нэр дэвшиж буй Содовын Үнэн юм. Содовын Үнэн нь өнгөрсөн хугацаанд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан юм. Ингэж ажиллах хугацаандаа нийслэлийн гэр хорооллын худгуудыг ухаалаг болгож, иргэд хүссэн цагтаа шөнө, орой гэлтгүй усаа авах боломжтой болгосноос гадна хотын хамгийн том асуудал болоод байсан цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлүүлсэн юм. Түүний сонгогчидтой хийх уулзалтууд амжилттай болж, иргэд ажлаа сайн мэдэх инженерийг сонгож асуудлаа дахин шийдүүлнэ гэдгээ мэдэгдэж байлаа.
НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигч Содовын Үнэний штаб